Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурван хуулийн төсөл өргөн барилаа
Хуулийн төслүүд өргөн барив
2014.06.24

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурван хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай  болон  Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгэдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан боловсруулжээ. Сүүлийн 3 жилийн дунджаас харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эсрэг нийт 275 гомдол гаргаснаас 161 нь үндэслэлгүй байсныг шүүхээс тогтоон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймээс нэгэнт шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчилж буйтай холбогдуулан ажиллагааны төрөлд “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох” ажиллагааг нэмж оруулсан байна. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан

Банкны тухай хуульд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах тухай зохицуулалтыг, түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай зохицуулалтыг тус тус нэмж зохицуулжээ.

Дээрх хуультай уялдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын тоо буурч, төсөвт улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрөх, төлбөр барагдуулах ажиллагаа түргэн шуурхай хэрэгжинэ гэдгийг хууль санаачлагч танилцуулсан. Ингэснээр эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн урсгал, эргэлт нэмэгдэх эерэг үр дагавар бий болох юм байна. М

өн дээрх хуулиудтай холбогдуулан Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдсан байна.

Хуулийн төсөлд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоохоор, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тус тус тодорхой зааж тусгажээ