Ц.Мөнхбаярт оноосон долоон жилийн ялыг хэвээр үлдээлээ
Зэсвэглэсэн нь буруудаж долоон жилийн хорих ял сонсоод байгаа Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дав заалдах шүүх хурал өнөөдөр боллоо.
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэрэг давж заалдах шүүх хурал өнөөдөр улсын дээд шүүхэд боллоо. Анхан шатны шүүхээс 22 жилийн ял авсан.
Харин хяналтын шатны шүүхээс Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатар зургаан жил нэг сар, Д.Төмөрбаатар 10 жил зургаан сар, Ж.Ганболдод нэг жил мөн Мөнхболдод нэг жилийг ялын оноосон.
Харин дээрх шийдвэрийг эсэргүүцэж Гал үндэстэн холбооны гишүүд дээд шүүхэд давж заалдсан байгаа. Харин өнөөдөр дээд шүүхээс хэргийг дахин хянаж үзээд хэргийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон Г.Уянга Ц.Даваасүрэн Л.Цог нар ажиглагчаар суулаа. Гишүүдийн зүгээс дээд шүүхээс хэргийг хэвээр үлдээсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж шүүх үнэнийг олох чадваргүй байгаад харамссан юм.
Мөн Ерөнхийлөгчид хандана гэдгээ илэрхийлсэн юм.