Мэдэгдэл
2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээн үүргээ умартсанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнесни Интернэшнлийн зүгээс харамсч байна.
НҮБ-аас 1984 арванхоёрдугаар сарын нд "Эрүүдэн шүүх болон хэлбэрээр хэрцгий, бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц" баталсан.
Улмаар Монгол Улс 2000 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орсноос хойш 14 жилийн хугацаа өнгөрч байгаа юм. 2005 онд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак Монгол Улсад ажилласан.
Түүний зөвлөмжид Монгол Улсын Засгийн газарт түүний өгсөн тайлан зөвлөмжид Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэд хуулийн байгууллагын ажилтан шалгах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байгуулсныг сайшаагаад цаашид тус байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлж, эрүү шүүлтийн мөрдөн шалгах чадавхи нэмэгдүүлэх талаар дурдсан байдаг.
Мөн НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 2010 оны арваннэгдүгээр сарын 01-19- ний өдрийн 49 дүгээр хуралдаанаар Монгол Улсын эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаарх илтгэл хэлэлцсэн билээ. Тус хуралдаанаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн есдэх заалтад "Ял завших явдлыг зогсоож, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргасан төрийн албан хаагчийг буруушааж, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд, хөнгөнд нь тохирсон ял ногдуулж байхыг оролцогч улсаас хүсч байна.
Оролцогч улс нь эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах асуудал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна" гэж тусгажээ. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 2797 дахь хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 13 дахь заалтад "Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаагийн ажилтны үйлдсэн бүх гэмт үйлдлийг мөрдөн шалгах бүрэн эрх, хараат бус байдал, хангалттай хөрөнгө хүч олгоход оролцогч улс анхаарна уу" гэсэн байна.
Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэйгээр мөрдөн шалгах, эрүүдэн шүүгчдэд ял завших боломж олгохгүй байх механизмыг дахин сэргээхийг шаардаж байна.
2014 оны арванхоёрдугаар сард ЭШЭК батлагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт Протокол" соёрхон баталж, хууль хяналтын ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт, тавих үр дүнтэй механизм нэвтрүүлэхийг.Улсын Их Хурлын гишүүдэд хандан уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОММИС
МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГА