З.Төмөртөмөө: Хотод Х.Нямбаатар дарга шиг өдөр шөнөгүй зүтгэж буй хүн алга!
2025.06.17

З.Төмөртөмөө: Хотод Х.Нямбаатар дарга шиг өдөр шөнөгүй зүтгэж буй хүн алга!

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсонтой зэрэгцэн Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатартай холбоотой яриа сошиалд давалгаалж, түүнийг хотын даргаас болиулах жагсаал болж байв.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, намайг элдэв цуурхалд бүү хутгаарай. Хийх ажил их байна. Бүгд дор бүрнээ ажлаа хийцгээе. Энэ хотод одоогоор Х.Нямбаатар дарга шиг өдөр шөнөгүй зүтгэж буй хүн алга! гэв.