Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр тохиож байна
2014.06.12

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр тохиож байна

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон юм.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

ОУХБ-аас 2013 онд гаргасан дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн судалгаанд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 2000 оноос хойш гуравны нэг дахин буюу 246 саяаас 168 сая болж буурсан болохыг тэмдэглэжээ.

Аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо 2000 онд 171 сая байснаас 85 сая болж буурсан байна.

Эдгээр ахиц дэвшлийн дийлэнх нь 2008-2012 оны хооронд болсон бөгөөд дэлхийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо 215 саяас 168 сая болон 47 саяар буурч, аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхүүдийн тоо 115-аас 85 сая болж 30 саяар буурсан юм.

Олон улсын түвшинд хүүхдийн хөдөлмөрийг үндсээр нь устгах зорилт нэн тэргүүний асуудал хэвээр байгаа бөгөөд дээр дурьдсан ахиц дэвшилд сэтгэл ханахгүйгээр улс орнууд үндэсний түвшинд хамтран ажиллах шаардлагатай байна.

“Бид зөв замаар явж байгаа боловч үйл явц нь хэтэрхий удаашралтай байна. Ойрын ирээдүйд хүүхдийн хөдөлмөрийг бүрэн устгахын тулд бидэнд бүх түвшинд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Үүнийг хийх 168 сая сайн шалтгаан байгаа гэдгийг саная.

”Гай Райдар, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий захирал Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг 2014 оны Дэлхийн өдрийг бид дараах уриатайгаар угтаж байна.

Энэ хүрээн өнөөдөр 10.30 цагт Хэвлэлийн хүрэээлэнд “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” уриан дор Хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна.

Хуралд Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, ССАЖЯ, ХЗЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хөдөлмөрийн бирж зэрэг холбогдох газрын төлөөлөл оролцох аж.