Л.Гантөмөр:Бид улс төрийн соёл бий болгох гэж оролдож байна
2012.01.26

Л.Гантөмөр:Бид улс төрийн соёл бий болгох гэж оролдож байна

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ын бүлэг хуралдсан. Хуралдааны дараа хийсэн хэвлэлий
-Хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан АН-ын зургаан сайд бүгд УИХ-ын гишүүн байсан. МАН дангаараа засгийн эрхэнд шилжих болохоор УИХ-ын гишүүн сайд байж болохгүй гэж байгаа нь хэр зөв юм бэ?

-Хамтарсан Засгийн газар 3.6 жилийн өмнө байгуулагдаж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ дотроос, гуравны хоёр нь гаднаас гэдэг шийдэлд хүрээгүй байсан.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй боловч цаашид Засгийн газрыг байгуулахдаа энэ зарчмаар ажиллана гэсэн шийдэлд УИХ хүрсэн.

Энэ зарчмаа хүндэтгэж ажиллаач гэдэг саналаа Ерөнхий сайд С.Батболдод бүлгээс хүргүүлж байна. Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зөв юмаа гэдэг саналыг Ерөнхийлөгч ч хэлж байна, ард түмэн ч шаардаж байна. Шинэчлэл рүү нэг яваад үзье л дээ. Болохгүй, бүтэхгүй юм гэж байхгүй. Бид улс төрийн соёл бий болгох гэж оролдож байна.

-Гаднаас сайдуудыг томиллоо гэхэд хэнийг нь харгалзахгүйгээр танай бүлэг дэмжинэ гэсэн үг үү?

-Тухайн салбараа сайн мэдэх хүнийг нэр дэвшүүлбэл бүлэг дэмжинэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.