
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар томилогдож өнөөдөр /2025.06.18/ ажлаа хүлээн авлаа.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан:
Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн сайд болдог жишиг тогтож буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн Хавдрын эмнэлгийн төвлөрлийг сааруулах, цахим шилжилт, эрт илрүүлэг зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах бодлогын ажлуудыг үргэлжлүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Богино хугацаанд олон ажлуудыг үр дүнтэй хийж хэрэгжүүлсэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы цаашдын ажилд нь амжилт хүсээд эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчид ямар нэгэн дарамт шахалтгүй ажиллаж, хүн ардын эрүүл энхийн төлөө хамтран зүтгэхийг онцлон дурдав.
Товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1990 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1991-1997 онд АУИС, хүний их эмч
2000-2001 онд Хавдар судлалын төв, хавдар судлаач эмч
2001-2002 Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур
2013-2015 онд Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1998 онд Анагаах ухааны хүрээлэн, шинжлэх ухааны туслах ажилтан
1998-2008 онд ХСҮТ, ерөнхий мэс заслын тасаг, мэс заслын эмч
2008-2016 онд ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Бүгд Найрамдах Казахстан Улсын Шымкент хотын хавдрын төв, сургагч багш
2014-2016 онд АШУҮИС, Хавдар судлалын багш
2015 оноос Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн
2016.04-11 сард ЭМЯ, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
2016-2019 онд ХСҮТ-ийн ерөнхий захирал
2020 онд ХСҮТ-ийн зөвлөх эмч
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сэтгүүлч