Л.Гантөмөр:Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн тохиолдолд бид дэмжинэ
2012.01.26

Л.Гантөмөр:Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн тохиолдолд бид дэмжинэ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.

УИХ дахь Ардчилсан нам өчигдөр Байнгын хороодын хуралдаанаас завсарлага авч бүлгийн хуралдаанаа хийв. Тэд сайд нарын асуудлыг ярилцжээ. Энэ тухай тус намын Бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, "АН-ын бүлгээс Тэргүүн шадар сайдын орон тоог шаардлагагүй гэж үзлээ. Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаалыг хоёр нам хамтарч Засаг барих хугацаанд гаргаж ирсэн. Тиймээс энэ орон тоог алга болгоё. Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын гишүүнээр томилохоор зүтгэж байгаа нь Монгол төрийн алба улс төр болоод намаас ангид байна гэсэн чиг шугамаасаа хазайсан хэрэг боллоо. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн тохиолдолд хүлээж авна" гэв. Хуульд Засгийн газар хамгийн багадаа 10 гишүүнтэйгээр хуралдах ёстой аж. Тиймээс АН-ын бүлэг Засгийн газарт хуралдах боломж олгох үүднээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар нарыг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гаргажээ. Бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Сайд нарыг гаднаас томилохтухай ярьж байна. Гэтэл өмнөхсайдууд бүгд л УИХ-ын гишүүн байсан шүү дээ?

-Энэ бол гурван жил хагасын өмнө байгуулагдсан Засгийн газар. Тэр үед гуравны нэг нь дотроосоо гуравны хоёр нь УИХ-ын гишүүн биш байна гэсэн шийдэлд хүрээгүй байсан. Гурван жилийн өмнөх шийдвэртэй өнөөдрийн-хийг хольж хутгалгүйгээр бид маргааш яаж шийдэх вэ. 2012 онд сонгуульд ялсан нам засаг байгуулахдаа өнөөдрийн зарчмыг барих юм уу. Хэрэв ингэж явбал Монголд шинэчлэл гарахгүй. Тэгэхээр энэ шинэчлэл рүү нэг алхая.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал гарсан гэж хэлсэн. Үүнийг Ерөнхийлөгч эсэргүүцэж байгаа шүү дээ?

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүний томил гэсэн зүйл байхгүй. Монгол Улс жишиг тогтоох хуулиудаа үргэлж дараа үйлчлэхээр баталдаг. Төсвийн тогтвор-той байдал, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль ч дараа хэрэгжинэ. Үндсэн хуулиа ч дараа үйлчлүүлнэ. Дараа хийнэ ээ гэдэг чинь өнөөдөр шаардлагатай байгаагийн илрэл. Ерөнхийлөгч энэ тухай хэлсний дараа ядаж. нам дотроо ил тод яриач. Боломжгүй зүйл биш гэж бодож байна

-Хэрэв танайх завсарлагаа үргэлжлүүлээд байвал сайд нарын асуудал, цаашлаад Засгийн газрын ажил гацаанд орно гэсэн үг биш үү?

-Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулаад ирвэл бид дэмжинэ. Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг дэмжих арга алга. Уг нь Төрийн албаны хуулиараа Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь тухайн яамныхаа төрийн ажлыг хийдэг захиргааны ажилтан. Тухайн яаманд ирж байгаа тендерийн хорооны дарга нар байдаг. Тэр утгаараа бүх мөнгийг захиран зарцуулдаг. Тиймээс энэ хүмүүсийг аль нэг намд бүү үйлчлээрэй гэж төрийн нарийн бичгийн дарга болгосон. Гэтэл МАН "та нар өнөөдөр бидэнд үйлчилнэ" шүү гэсэн зарлал хадчихлаа. Бид үүнийг эсэргүүцэж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.