“Путиний омог”-дэлхийд хамгийн баян
Путиний омог” - дэлхийд хамгийн баян “Путиний омог” дэлхийн хамгийн баян гэр бүлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна хэмээн Британийн “The Sunday Times” болон Чехийн “Lidové noviny” сонин мэдээлэв. Оросын Ерөнхий сайд, түүний гэр бүлийн хөрөнгө 130 тэрбум долларыг давлаа хэмээн баталж байна. Гэтэл дэлхийн хамгийн баян хүн гэж албан ёсоор тооцогддог Мексикийн магнат Карлос Слим 56 тэрбум долларын хөрөнгөтэй билээ. “Путиний омог”-т харъяалагддаг пүүс, компаниудын удирдлага болон санхүүгийн асуудалд Путиний дуу хоолой шийдвэрлэх үүрэгтэй байдаг аж. В.Путин гагцхүү санхүүгийн хаант улсынхаа хяналтыг хадгалж үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн хэмээн Британийн хэвлэлд бичжээ.