Ө.Энхтүвшин: АН хуралд оролцох ёстой
2012.01.26

Ө.Энхтүвшин: АН хуралд оролцох ёстой

МАН-ын санал болгосон Засгийн газрын сайд нараар томилогдох хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг АН-ын бүлгээс мэдэгдэн, энэ асуудлаар завсарлага авсантай нь холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс байр суурийг нь сонирхлоо. 
-АН завсарлага авсныг нь хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Энэ бол Ардчилсан намын асуудал шүү дээ. Ардчилсан нам хуралдаа оролцох ёстой. Засгийн газрыг байгуулж өгөх ёстой. МАН-аас хамаарч байгаа юм байхгүй шүү дээ.

-АН завсарлага авсан юм чинь асуудал цааш хэлэлцэгдэх боломжгүй болж уу?

-Хуулиар завсарлага авчихсан юм чинь асуудлыг урагшлуулахад мэдээж хүндрэл үүсэх нь ойлгомжтой.

-АН-ыг л хүлээж байна гэсэн үг үү?

-Хүлээж байна. Яах вэ, ажил явах байлгүй дээ. Хэлэлцэж шийдвэрлэх асуудал их байна. Засгийн газрыг байгуулж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна шүү дээ. Монгол Улсад өнөөдөр Засгийн газар байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг нөхцөл байдалтай болчихлоо шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.