АНУ ардчилсан улс биш
- Хувийн шүүх. АНУ-ын Ерөн¬хийлөгч аливаа хэргийг Холбооны шүүх, эсвэл цэр¬гийн шvvхийн аль нь хэлэлцэхийг шийдэх эрхтэй.
- Учир нь тухайн үед хоригдлуудыг Сири, Египет, Пакистан зэрэг эрvv шүүл¬тийг хүлээн зөвшөөрдөг орнуудад шилжүүлдэг бай¬сан юм.
“АНУ эрх чөлөөний орон биш гэдгийг батлах 10 шалтгаан” хэмээх нийтлэл Оросын “Слон” сайтад нийтлэгджээ. Тус сайт эдгээр итгэмээргүй, хачирхалтай хууль, дүрмийг унш хэмээн Америкийн ардчилсан хэв маягийг улс орондоо түгээж байгаа хүмүүст зөвлөжээ.
“АНУ-ын Гадаад харилцааны яам хуулиа хянаж үзээд, өөрчлөлт хэрхэн орсныг нь харгалзан, гадаадын иргэдийн эрхийн талаарх тайланг жил бүр гаргадаг. Харин 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш улс орны аюулгүй байдалтай холбоотойгоор гадаадын байтугай Нэгдсэн улсын иргэдийн эрх хумигдсан” хэмээн Жорж Вашингтоны их сургуулийн иргэний эрхийн профессор, “Вашингтон Пост” сонины идэвхтэн нийтлэлч Жонатан Терли бичжээ.
Ерєнхийлєгч Барак Обамагийн захиргаа ємнєх засгаас хүлээж авсан бүрэн эрхээ улам нэмж байгаа аж. “Вашингтон Пост” сонинд гарсан энэ нийтлэл уншигчдын дунд томоохон шуугиан дэгдээжээ. Албаны хүмүүс иргэний эрхийг хязгаарласнаа алан хядах ажиллагааны байнгын бэлэн байдалтай холбон тайлбарласан бол энгийн иргэд “Америк орон өмнө нь ямар байлаа даа” хэмээн гуниглангуй шүүрс алдаж байна.
Блогч, Аризоны их сургуулийн профессор Дэн Гиллмор “Хүмүүст хэзээ бүх зүйл нэг л биш санагдаж эхлэх бол? Одоохондоо хэн ч юунд ч санаа зовохгүй, сайхан амьдарцгааж байгаа боловч ардчилсан эринд дарангуйлал бий болж байна” хэмээн бичжээ. Ингээд Америкийн иргэдийн эрхийг боомилж буй 10 хуулийг жагсаая.
Иргэнээ өчиггүй устгах. Алан хядагч, эсвэл тэдний хамсаатан гэдгээ хүлээн зөвшөөрсөн АНУ-ын иргэнийг устгах тогтоолыг Ерөнхийлөгч Барак Обама гаргах эрхтэй. Өнгөрсөн жил тус улсын Ерєнхийлєгч хоёр иргэнээ устгахыг зөвшөөрсөн. Тvvний нэг нь Анвара-аль-Авлаки юм.
Хугацаагүй хорих. Єнгєрсєн 12 дугаар сард баталсан хуулийн дагуу алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн хvмvvсийг цэргийн харуул хамгаалалт дор хорихоор болжээ. Түүнчлэн алан хядах үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хvмvvсийг баривчлах, шалтгааныг нь тодруулахгүйгээр тодорхойгүй хугацаанд хорих эрхийг Ерөнхийлөгч хvлээн зөвшөөрсөн байна.
Хувийн шүүх. АНУ-ын Ерөнхийлөгч аливаа хэргийг Холбооны шүүх, эсвэл цэргийн шvvхийн аль нь хэлэлцэхийг шийдэх эрхтэй. Цэргийн шvvхийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл энэ шүүх буруутгагдаж буй этгээдийн эрхийг хамгаалах тал дээр тун хангалтгүй ажилладаг аж.
Зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авах. Ерөнхийлөгч мөн тагнах, түүнчлэн иргэний орлогын талаарх мэдээллийг компаниас гаргуулах, тэдний хэлхээ холбоо, дадал зуршлыг олж мэдэх эрхтэй. Барак Обама єнгєрсєн жил 2001 оны “Эх оронч баримт”-ын хугацааг сунгасан. Ингэснээр Засгийн газар шалтгаанаа тайлбарлалгүйгээр аливаа иргэний талаарх мэдээллийг байгууллагаас нь авах эрхтэй болжээ.
Нууц нотолгоо. Тус улсын засаг захиргаа иргэдийг саатуулах, холбооны болон цэргийн шүүх vйл ажиллагааны үеэр нууц нотолгоо байнга ашигладаг. Ингэснээр АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга гаргахаас сэргийлдэг байна. Учир нь тус улс иргэдээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг тараахаас сэргийлдэг аж.
Цэргийн гэмт хэрэг. Жорж Буш Ерєнхийлєгч байх үедээ алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж буй хvмvvсийг тогтоохын тулд мєрдлєг хийхийг шаарддаг байсан. Харин Обамагийн засаг захиргаа 2009 онд Тагнуулын тєв газрын ажилтнууддаа ийм үйлдэл хийхийг хориглосон ч єєр оронд ийм гэмт хэргийг мєрдєх эрх удаан хугацаанд үргэлжилсэн юм.
Нууц шvvх. Тус улсын Засгийн газар Гадаад тагнуулын ажиглалтын шvvх (FISC)-ийн vйл ажиллагааг єргєжүүлсэн. Ингэснээр тагнуул хийсэн, гадаадын дайсагналцдаг орон, байгууллагад тусалсан хэмээн сэжиглэгдэж буй этгээдийг мєрдєх эрхтэй болжээ. 2011 онд Обама “FISC”-ийн эрхийг дахин нэмэгдүүлж, алан хядах тодорхой байгууллагад хамааралгvй хүмүүсийг нууцаар ажиглах зєвшєєрєл олгожээ.
Шvvхийн дархлаа олгох. Бушийн засаг захиргаатай адил Барак Обамагийн Засгийн газар иргэдийг зөвшөөрөлгvйгээр мөрдөхөд тусалсан компаниудад шvvхийн дархлаа олгодог болжээ. Ингэснээр энэ байгууллагыг хувийн амьдралд халдсан хэмээн зарга мэдүүлэх иргэдийн эрхийг хааж буй юм.
Иргэний хєдєлгєєнийг хянах. Обамагийн засаг захиргаа шvvхийн баримт, зөвшөөрөлгүйгээр аливаа иргэний хөдөлгөөнийг GPS төхөөрөмжөөр хянах эрхийг хууль сахиулах байгууллагынханд олгожээ. Онцгой шилжvvлэг. Тус улсын засаг захиргаа онцгой шилжvvлэг хэмээх системээрээ АНУ-ын болон бусад орны иргэдийг урьдын адил өөр улсад шилжүүлдэг хэвээр байна. Бушийн засаг захиргаа vvнийг хүчтэй шүүмжилдэг байсан.
Учир нь тухайн үед хоригдлуудыг Сири, Египет, Пакистан зэрэг эрvv шүүлтийг хүлээн зөвшөөрдөг орнуудад шилжүүлдэг байсан юм. Америкийн єнєєгийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар энэ эрхийг хэтрүүлэн хэрэглэхийг зөвшөөрөхгүй ч vvнээс бүр мөсөн татгалзаж болохгүй гэнэ. Ялангуяа энэ систем АНУ-ын иргэдтэй холбоотой хэргүүдэд чухал нєлєєтэй хэмээдэг байна.