Л.Гантөмөр:МАН-ынхан шийдвэрээ эргэж харах байлгүй дээ
УИХ дахь АН-ын бүлгийн даргаЧ. Сайханбилэгтомилолттойэзгүй байгаа тул тус бүлгийнзавсарлага авсан тухайалбан ёсны байр суурь ямарбайгааг бүлгийн дэд даргаЛ.Гантөмөрөөс тодрууллаа
-Завсарлага авсан гол шалтгаан юунд байна?
Уг нь АН-аас зургаан сайдыг эсэргүүцсэн санал гаргаад, завсарлага авахгүйгээр УИХ-ын байнгын хорооны хуралдаануудад оролцоод явж байсан юм. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр уржигдар хэвлэлийн хурал хийхдээ Ерөнхийлөгч УИХ-тай харилцах харилцаагаа ил тод байлгалаа гэдэг асуудал тавьсан нь шийдвэрээ өөрчилж, завсарлага авах шалтгаан болсон.
-Сайд нарыг гаднаастомилох тухай ярьж байна.Гэтэл өмнө нь АН-аасЗасгийн газарт ажиллаж байсан хүмүүс бүгд УИХ-ынгишүүн байсан шүү дээ?
-Гурван жил хагасын өмнө байгуулагдсан Засгийн газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр үед 3/1 нь дотроосоо 3/2 нь УИХ-ын гишүүн биш байна гэсэн шийдэлд хүрээгүй байсан. Гэтэл өнөөдрийн бий болсон шинэ нөхцөл байдалд ойлголцчихсон байгаа төвшиндөө ажиллаач гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлье гэж бодож байна.Гурван жилийн өмнөх шийдвэртэй өнөөдрийнхийг хольж хутгалгүйгээр бид маргааш яаж шийдэх вэ. 2012 онд сонгуульд ялсан нам засаг байгуулахдаа өнөөдрийн зарчмыг барих юм уу. Хэрэв ингэж явбал Монголд шинэчлэл гарахгүй. Тэгэхээр энэ шинэчлэл рүү нэг алхая.
-Яагаад хамтарсан Засгийн газар байгуулах болохоороо Шадар сайдын албыг бий болгосон юм?
-Мэдээж ийм шүүмжлэл явж байгаа. Анх Засгийн газрыг бай-гуулахад Ерөнхий сайд нь Ардын намаас, хамтарч байгаа намын дарга нь Тэргүүн шадар сайд байгаад хоорондоо зөвшилцөж ярьдаг байя. Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд нар асуудлаа яриад УИХ-д оруулдаг байя. Харилцан хамтарч ярилцахын тулд л энэ албан тушаалыг бий болгосон. Одоо бол Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа зөвшилцөх гээд байгаа юм уу. Энэ албан тушаал хэрэггүй болсон гэж үзэж байна.
-Цаашид сайд нарынасуудлыг яаж шийдэх юм?
-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулаад ирвэл бид дэмжинэ. Түүнчлэн Н.Хүрэлбаатар,Д.Цогтбаатар нарыг дэмжих арга алга. Өнөөдөр ажиллаж байгаа Төрийн нарийн бичгийн дарга нар бүгд тийшээ гүйж очно. Гүйж очихоор юу болж хувирах вэ. Монгол Улсын Засгийн газар намын аппарат болж хувирна.
Уг нь Төрийн албаны хуулиараа Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь тухайн яамныхаа төрийн ажлыг хийдэг захиргааны ажилтан.
Тухайн яамандаа Тендерийн хорооны дарга нар байдаг. Тэр утгаараа бүх мөнгийг захиран зарцуулдаг. Сайд нарт мөнгө зарцуулах эрх байдаггүй юм шүү дээ. Тиймээс тэдгээр хүмүүсийг аль нэг намд бүү үйлчлээрэй гэж Төрийн нарийн бичгийн дарга болгосон. Гэтэл МАН "та нар өнөөдөр бидэнд үйлчилнэ" шүү гэсэн зарлал хадчихлаа. Бид үүнийг эсэргүүцэж байна. Эдгээр үндэслэлүүдээ чуулганы хуралдаанд хэлнэ. МАН-ын-хан ч гэсэн үүнийгээ эргэж харах байлгүй дээ.