
Гурван хүний алтан амийг аварчээ
2014.05.13
Гурван хүний алтан амийг аварчээ
2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоотын айлд гал гарчээ.
Гал гарах үед гэртээ амарч байсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Алтанбагана хөрш айлдаа ороход үүдний амбаар нь шатаж байжээ. Гэрт 54- 59 насны хоёр эмэгтэй, 3 настай хүүхэд байсан байна.
Гэрт 54- 59 насны хоёр эмэгтэй, 3 настай хүүхэд байсан байна.
Онцгой байдлын ахлах ахлагч Ч.Алтанбагана мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, хөрш айлынхаа гурван хүний алтан амийг аварсан баатарлаг үйлс бүтээлээ.