Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
2014.05.09

Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан бол өнөөдөр цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил эхэллээ.

Нийслэлийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дүүрэг бүр дээр болж байгаа бөгөөд 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.  Цэрэг татлага Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,  Бяанзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Хан-уул дүүргийн 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр явагдаж байна.

Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг 05 дугаар 09-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн ангируу тээвэрлэнэ