Нийслэлд цацрагийн аюулгүй байдлын хангах хөтөлбөр боловсруулна
Нийслэлд цацрагийн аюулгүй байдлын хангах хөтөлбөр боловсруулна
2014.05.08

Нийслэлд цацрагийн аюулгүй байдлын хангах хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/367 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цөмийн энергийн газар, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ. Нийслэлийн Засаг дарга уг хөтөлбөрийн төслийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 06 дугаар сарын 05-ны дотор багтаан хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болголоо