Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.05.12

Д.Дарьсүхбаатар: Гурван байгууллага, албыг нэгтгэж онцгой байдлын алба нэртэй болсон

“Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар ОБЕГ-ын дэд дарга Дарьсүхбаатар оролцлоо.

-          Тэгэхээр зургадугаар сарын 20-нд онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд орсны 10 жилийн ой тохиох гэж байна.  2004 онд анх ямар ямар байгууллагууд нийлж нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн бэ?

Онцгой байдлын алба гэдэг нэр томъёо 2004 оноос бий болсон. 2003 онд гамшгаас хамгаалах тухай томоохон хууль гарсан. Энэ хуулиар үндсэн гурван байгууллага, албыг нэгтгэснээр онцгой байдлын алба гэдэг нэртэй болсон юм.  Эдгээр байгууллагуудыг нэрлэвэл, 1921 онд байгуулагдсан “Улсын гал түймрээс хамгаалах алба”,  1964 онд албан ёсоор үүссэн “Улсын иргэний хамгаалалтын алба”,  1965 онд үүссэн “Улсын нөөцийн салбар”  гэсэн ийм гурван байгууллага нэгдэж байгуулсан юм. Нэгдсэн тогтолцоонд орсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Чухамхүү зургадугаар сарын 20-ны өдөр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай юм.

-          Тэгэхээр Улсын иргэний хамгаалалтын албын 50 жилийн ой тохиож байна гэж хэлж болох нь байна шүү дээ. 1964 онд үүсэн байгуулагдсан учраас?

Ганц цөмийн аюулаас биш олон аюул ослоос иргэнийг хамгаалах, улс орныг, үндэстнийг, эдийн засгийг хамгаалдаг.

Нэг төвтэй олон улсын иргэний хамгаалалтын алба гэж байдаг. Жишээ нь, энэ байгууллагад манай байгууллага гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг.  Гүйцэтгэх зөвлөлийн 22 орон байдаг. Өнөөдөр энэ байгууллагыг ОХУ-ын иргэн тэргүүлдэг.

“Иргэний хамгаалалт”-ын гэдэг нэр томъёо нэлээд олон улсад хэвээрээ байгаа. Дэлхийн олон улсад гамшгаас хамгаалах гамшиг аюулаас сэргийлэх гэсэн чиглэлийн,  зарим улсуудад гал түймрээс хамгаалах гэдэг нь илүү түлхүү явдаг. Иргэний хамгаалалтын тогтолцоо нь анх хүйтэн дайны үеэс буюу цөмийн зэвсэглэлийн аюул болж болзошгүй гэдэг магадлалын үүднээс үндсэндээ үүссэн. Иргэнийг хамгаалах гэдэг нэрнээс нь харахад л ойлгомжтой байгаа. Ганц цөмийн аюулаас биш олон аюул ослоос иргэнийг хамгаалах, улс орныг, үндэстнийг, эдийн засгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх гэсэн ийм том тогтолцоог авч явдаг салбар юм.

Үргэлжлэлийг нэврүүлгээс...