Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.05.06

ОБЕГ-аас хийж, гүйцэтгэж байгаа ажлуудынхаа талаар мэдээллээ

ОБЕГ-аас хийж хэрэгжүүлж, гүйцэтгэж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө

ОБЕГ-аас Баян-Өлгий, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, улсын нөөцийн салбарт иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа. Монгол улсын гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын өгсөн үүргийн биелэлт, шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, байгууллагын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор биелэлтийн шалгалтыг зохион байгуулсан.

Орон нутагт зохион байгуулсан биелэлтийн шалгалтын үеэр ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж онцгой байдлын салбар газар,  хэлтэс, улсын нөөцийн газрын үйл ажиллагаа барилга байгууламж, машин техник хэрэгсэл, багаж зэвсэгтэй танилцан албан хаагчдын санал бодлыг сонслоо.

ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр ОБЕГ-аас 2013-2014 онд бодлогын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлын талаар танилцуулж, албан хаагчдын санал бодлыг сонсон холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж албаны сахилга хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах талаар тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Үргэлжэлийг нэвтрүүлгээс...