Сангийн яамны нээлттэй өдөрлөг боллоо
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Чингисийн талбай”-д иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, үйлчилгээ зохион байгууллагдлаа.
Нээлттэй өдөрлөгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Сангийн яаманд хэрэгжиж буй олон улсын төслийн нэгжүүд, Монголын даатгагчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт тус тус оролцсон.
Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлав.
Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, Татварын ерөнхий газраас цахим татварын системийн талаар танилцуулж, татварын зөвлөгөө өгч, автомашины татвар хураах, даатгал хийх үйлчилгээг мөн энэ үеэр үзүүллээ.
Мөн энэ үеэр Гаалийн байгууллага тус өдөрлөгт оролцож Гаалийн газар, хороодтой сүлжээгээр холбогдохоос гадна гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн гаргаж, мансууруулах бодисын тестерүүд, нефтийн бүтээгдэхүүний актон тодорхойлогч багажийг хэрхэн ашигладаг талаар иргэдэд танилцуулж, Гаалийн хөдөлгөөнт хяналтын сургуультай нохойн үзүүлбэр үзүүллээ.
Гаалийн хөдөлгөөнт хяналтын сургуультай нохойн үзүүлбэр үзүүллээ.
Төрийн банкны "Цахим төгрөг" шинэ бүтээгдэхүүний нээлт хийж, явуулын салбар ажиллууллаа. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс иргэдэд хүргэлээ. Түүнчлэн Гаалийн ерөнхий газраас санал хүсэлтийн хайрцаг аялуулж, сэтгэл ханамжийн судалгаа авсан юм. Санхүү, эдийн засагтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос авсандаа иргэд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.
Өдөрлөгийн үеэр сагсан бөмбөг, шатар, дартсын тэмцээн болон гар зургийн уралдаан зохион байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулагдсан юм.