ОБЕГ-ын тоног төхөөрөмжийг сайжруулахар 7.3 тэрбум төгрөг төсөвлөжээ
Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.05.05

ОБЕГ-ын тоног төхөөрөмжийг сайжруулахар 7.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОБЕГ-аас 10 жилийнхээ ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх гэж буй ажлынхаа талаар танилцууллаа. Тус байгууллага шинэчлэлийн долоон зорилт хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулжээ.

Томоохон уул уурхай, аж ахуйн нэгж, байгууллагууд сум орон нутгийн хэмжээнд сайн дурын бүлэглэл, нөхөрлөл хоршоог байгуулахаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа юм байна. Монгол Улс 326 сумтай. Энэ бүх газарт аврах, Гал унтраах анги байгуулах боломжгүй тул галын аюулгүй байдлын хуульд ингэж бодлогын концевц оруулж байгаа аж. Мөн нийслэлийн хуучин отрядуудыг Аврах анги болгосон байна.

Түүнчлэн Онцгой байдлын албаны тоног төхөөрөмжийг сайжруулахаар улсын төсөвт 7.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Уурхай удирдлага, Зарлан мэдээлэх төв нээсэн гэнэ. Мөн ойн хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран

“Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг энэ сарын 1-нээс ирэх эургадугаар сарын 1 хүртэл зарлажээ. Уралдаанд оролцох бүтээлийг ОБЕГ ын nema@nema.gov.mn, Сэтгүүлчдийн эвлэлийн Mseonline@yahoo.com хаягаар хүлээн авах юм. Уралдааны шалгаруулалтыг ирэх зургадугаар сарын 2-6-нд явуулж, 9-нд нийтэд мэдээлнэ.