Т.Дуламдорж: Гамшигийн үед ажиллах мэргэшсэн сэтгүүлч хэрэгтэй
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж
2014.05.02

Т.Дуламдорж: Гамшигийн үед ажиллах мэргэшсэн сэтгүүлч хэрэгтэй

Монголд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага буюу орчин  цагийн гамшигаас сэргийлэх байгууллага үүсэж хөгжсөний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Тиймээс ойн хүрээнд ОБЕГ-аас нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа зохиохоор болжээ.  Үүний нэг нь "Гамшигийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая" сэдэвтэй уралдааныг хэвлэл мэдээллийн салбарынханы дунд зохиох болсон байна.  Уралдааны гол зорилго нь тус байгууллагын 10 жилийн түүх, иргэдэд өөрийгөө болон бусдыг гамшигийн үед аврах мэдлэг дадлага олгох, гамшигийн эрсдэлийг бууруулах талаар төрийн болон хувийн хэвшилийн байгууллагуудын анхаарлыг хандуулах гэнэ.

 ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж: Бид энэ уралдаан болон сарын аяны хүрээнд гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах вэ, өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, ард иргэдэд бэлдсэн мэдээллээ хэрхэн хүргэж талаар мэдлэгтэй мэргэшсэн сэтгүүлч бэлтгэгдэж гараасай гэж хүсэж байгаа. Тиймээс нийтлэлийн уралдаан болон " Мэргэжлээ сольсон нь" нэртэй тэмцээн зохион байгуулах болсон. Тусгай ангид болох тус тэмцээнээр сэтгүүлчид онцгой байдлын аврагч, гал сөнөөгч болж хэрхэн  гамшигийг таслан зогсоох талаар суралцаж өрсөлдөх юм.  Энэ тэмцээн тавдугаар сарын 17-ны өдөр Аврах тусгай ангид болно" гэсэн юм.