Онцгой байдлын ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран гамшгийн эрсдлийг бууруулах аянг эхлүүллээ
Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.05.02

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран гамшгийн эрсдлийг бууруулах аянг эхлүүллээ

Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулан хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч уран бүтээлчид та бүхэнд Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах, гамшгийн эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулж, сэтгүүлчдийг татан оролцуулах, Онцгой байдлын алба болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэдээлэл сурталчилгааны сарын аянг эхлүүлж байна.

Гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлж, төрийн үйлчилгээний хурд чанарыг сайжруулах зорилтыг албаны хэмжээнд дэвшүүлж энэ хүрээнд хууль, эрх зүйн болон үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зэрэг чиглэлээр ихээхэн шинэчлэлийг хийж ажилласны зэрэгцээ албан хаагчдын албаны болон хувийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, түүнд тавих хяналт, шалгалтыг чангатгах чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж тодорхой ахиц дэвшлүүд ч энэ салбарт гарч байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр энэ салбарт техник, хэрэгслийн томоохон  шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. 2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас ч Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум, төсвийн урсгал зардлаар өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлд 5,7 тэрбум батлуулж гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудад хуваарилан өглөө.  

Онцгой байдлын албаны хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 2012 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байна.

Жишээ нь ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна анх удаа газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагдаад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас ч Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум, төсвийн урсгал зардлаар өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлд 5,7 тэрбум батлуулж гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудад хуваарилан өглөө.  

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд нийслэлийн хүрээний аврах, гал унтраах ангиудын автомашин 100 хувь шинэчлэгдлээ.

“Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв шинээр байгуулсан нь газар хөдлөлт төдийгүй байгалийн гамшиг, болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьтан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг  дуут дохиолол, гар утас, FM радио, телевизээр шууд дамжуулах боломжтой болж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг  хамгаалах, учирч болох эрсдлийг хохирол багатай даван туулах нөхцөл ийнхүү бүрдэж байна.

Улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос байгаль, хүрээлэн буй орчин, хүн ардынхаа эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын албаны албан хаагчид маань 2013 онд аюулт үзэгдэл, ослоос 2032 гаруй ýðäýíýò õ¿íèé àìü íàñ, òºðèéí áîëîí àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãûí 25,6 òýðáóì òºãðºãèéí ºì÷ õºðºíãèéã авран хамгаалж аварсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 2,5 дахин өссөн байна. 2014 он гарсаар өнөөдрийн байдлаар 1756 аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, 41 хүн амь насаа алдаж, 32 хүн гэмтэж бэртэн, онцгой байдлын албан хаагчид маань 412 хүний амь нас аварсан, 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө аварсан байна.

НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид 3 дах жилдээ амжилттай оролцож байна. Онцгой байдлын албаны 100 орчим албан хаагч энэ хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж Монгол Улс болон Онцгой байдлын албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж олон улсад таниулан нэр төртэй ажиллаж байгаа зэрэг олон амжилтуудаар түүхт 10 жилийнхээ ойг угтаж байна. 

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас гадна Монголын нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын тэгш оролцоо, үүрэг, хариуцлага, харилцан хамтын ажиллагаан дээр тулгуурлан улс орны гамшигтай тэмцэх чадавхи дээшлэх учиртай.

Тийм ч учраас гамшгийн эрсдлийг бууруулах, иргэдийн гамшгаас хамгаалах боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага болоод сэтгүүлчид та бүхний үүрэг, оролцоо ихээхэн чухал байна.

Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтан албаны хэмжээнд бүтээлч, томоохон ажлуудыг өрнүүлж, иргэд, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, шинэлэг бүтээлч ажил өрнүүлэх, албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах болзолт уралдааныг төв, орон нутгийн анги байгууллагын хүрээнд зохион байгуулж байна.

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг яруу найрагт мөнхлөн үлдээх, гал сөнөөгч, аврагчдын алдар гавьяат үйлсийг алдаршуулах, нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчдын бахархалыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдаан, гэрэл зураг сонирхогчдын болон мэргэжлийн гэрэл зурагчдын хүрээнд онцгой байдлын албаны холбогдолтой гэрэл зургийн уралдааныг тус тус зарлаад байна.

Онцгой байдлын ерөнхий газраас 10 жилийн ойг угтан албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Нарны жим” төслийг хэрэгжүүлж, олон ангит уран сайхны кино удахгүй дэлгэцээр гарч үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

Онцгой байдлын албаны 10 жилийн ойн хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран мэдээлэл сурталчилгааны сарын аянг өрнүүлж, энэ хүрээнд “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2014 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-нийг хүртэл нэг сарын хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлаж байна.

Энэ уралдаанд та бүхэн идэвхитэй оролцож, онцгой байдлын албаны үйл ажиллагаа, онцлогийг харуулсан олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж энэ аянд идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Мөн энэ аяны хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулахад сэтгүүлчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Онцгой байдлын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд сэтгүүлчид аврагчдын дүрээр мэргэжлээ сольж, аврах ажиллагааны төрлөөр ур чадвараа сорих “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, сагсан бөмбөгийн тэмцээнийг 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Онцгой байдлын ерөнхий газар

  Монголын Сэтгүүлчдийн Эвлэл