Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Х.Батсайхан
2014.05.05

Залуучууд хөгжлийн төвтэй боллоо

Манай улсын нийт хүн амын 35 хувийг 15-24 насны өсвөрийн залуучууд эзэлдэг. Залуучуудын дийлэнх нь Нийслэлд төвлөрсөн ч тэдэнд зориулсан хөгжлийн төв нэг ч байхгүй. Тиймээс Залуучуудын хөгжлийн төвтэй болох ажлыг Засгийн газар онцгойлон дэмжсэнээ хэлж байлаа.  

Дэлхийн олон хотын залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газрыг судалж Сөүлийн Залуучуудын соёлын төвийн жишгээр энэ төвийг цаашид хөгжүүлэх юм. Харин хөдөө орон нутагт яах талаар:

МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан: “Өнөөдөр 14 аймагт НҮБ-ын төслөөр Залуучууд хөгжлийн төв байгуулагдах гэж байгаа. Энэ нь тэр төвүүдийн загвар болохуйц төв болох ёстой. Цаашид үүнийг тогтвортой авч явах, олон залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд  нь арга хэмжээ зохион байгуулдаг ажлууд ихээр үгүйлэгдэнэ. Үүнийг хэн зохион байгуулах вэ гэдэг нь чухал асуудал байгаа юм.”

Хүн ам ихээр төвлөрсөн газруудад тэр тусмаа Улаанбаатар хотод ганцхан хөгжлийн төв байгуулаад зогсохгүй олон төв байгуулах шаардлага байгааг хэлж байлаа.

Энэ төвд залуучууд, залуу гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхүй, урлаг соёлын бүхий л сургалт үйлчилгээг цогцоор нь зохион байгуулах боломжтой гэж байгаа ч одоохондоо будаг нь ханхалсан байр байна.