Нийслэлийн гэр хорооллын цахилгаангүй айлуудыг цахилгаанаар хангана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргүүдийн Засаг даргын орлогч, холбогдох албаны мэргэжилтнүүд оржээ.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 20-ны дотор боловсруулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа.