М.Сономпил: УИХ өмнөө тавьсан зорилтоо биелүүлж чадсан
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.01.03

М.Сономпил: УИХ өмнөө тавьсан зорилтоо биелүүлж чадсан

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилтэй ярилцлаа.

-Эрчим хүчний яамны хувьд өнгөрсөн онд ямар амжилт үзүүлэв. Энэ онд төлөвлөж байгаа томоохон ажил юу байгаа вэ?

-Бид 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг”-ийн жил болгон зарлана. Энэ ажлын хүрээнд эрчим хүчийг 30 гаруй хувиар хэмнэж чадсан. 30 гаруй хувь гэдэг нь 20 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр ийм хэмжээний хэмнэлтийг хийлээ. Түүнээс гадна Монгол Улс бүхэлдээ эрчим хүч, дулааны дутагдалд орсон байгаа. Харин үүн дээр томоохон шийдлүүдийг хийж чадсан.

“ТЭЦ-IV” цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлын эхлүүлсэн. Үүнийг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Мөн “ТЭЦ-III” станцад 50 МВт-ын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын дулааны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Ялангуяа, Улаанбаатар хотын зүүн хэсэг Баянзүрх дүүрэгт дулааны хүрэлцээ муу байдаг. Тиймээс “Амгалан” дулааны станцыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ер нь томоохон ажлуудыг эхлүүлсэний зэрэгцээ олон жил яригдсан Тавдугаар цахилгаан станцын тендерийг шалгаруулаад гэрээ хэлцлийг хийгээд байж байна. Өмнийн бүсэд Тавантолгойн цахилгаан станцыг барих төслийн нэгжийг байгуулж, сонгон шалгаруулалтыг хийж байгаа юм. Эрчим хүчний яамыг бүхэлд нь аваад үзэх юм бол 2013 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ онд бүтээн байгуулалтын ихэнх ажил дуусна гэж ойлгож болно.

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ онд уг хуулийг батлуулж чадах болов уу?

Эрчим хүч, дулаан хүрэлцэхгүй байгаа болохоор хэмнэхээр хууль гаргах нь гэж бодоод байна.

-Удахгүй өргөн барина. Намрын чуулганы үеэр батлуулахаар төлөвлөж байна. Хэмнэлтийн хуулийн талаар иргэд буруу ойлголттой байх шиг байгаа юм. Эрчим хүч, дулаан хүрэлцэхгүй байгаа болохоор хэмнэхээр хууль гаргах нь гэж бодоод байна. Тэгэхээр тийм зүйл биш. Эрчим хүчийг бага хэрэглэнэ гэдэг нь хүлэмжийн хийн ялгаруулалтаас эхлүүлээд байгаль экологийн хувьд чухал. Түүнээс гадна өдөржин цахилгаан асаалттай, дулааны тоолуур гүйх нь бий.

Тэгвэл үүнийгээ хэмнэвэл ард иргэд хэрэгтэй. Үүний зэрэгцээ хэмнэсэн дулаан, цахилгааныг дараагийн айл хэрэглүүлэх зүйл рүү чиглүүлж байгаа юм. Дэлхий нийтэд хэр зэрэг дулаан, цахилгаан хэрэглэж байна гэдэг нь тооцоогүй байдаг. Тэгэхээр хамгийн бага цахилгаан хэрэглэж, маш их бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс хэмнэлтэд суурилдаг. Тиймээс энэ зүйл рүү аваачихаар уг хуулийг өргөн барихаар зорьж байгаа юм. Нөгөөтэйгүүр, байгаль экологи, хүмүүсийн амьжиргааны хувьд маш чухал хууль болно.

 -Үе, үеийн Эрчим хүчний сайд нар энэ хуулийг батлуулахаар ярьдаг ч өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа. Ямар учраас гацаад байдаг юм бол?

-Маш их зовлон үзсэн хууль байгаа, 10 жил ярьсан. Бидний хувьд жилийн хугацаанд дахин боловсруулж, хэлэлцүүлсэний эцэст Засгийн газарт өргөн барьсан байгаа. Тэгэхээр удахгүй хэлэлцээд УИХ-д өргөн барина.

-Монгол Улс цахилгаанаа гаднаас авч байгаа. Тэгвэл энд онд гадагшаа экспорлоно гэсэн зорилтдоо хүрч чадах болов уу?

-Эрчим хүчний станц барихад урт хугацаа шаарддаг. Шинээр барихаар төлөвлөсөн станцуудыг 3,5-4 жилийн хугацаанд барина. Томоохон станцууд ашиглалтад орсноор эскпорлох нөхцөл өснө. Тэгэхээр 3-4 жилийн хугацаанд яаж амьдрах вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд хуучин станцаа өргөтгөх ажлыг хийсэн.

Гэхдээ бүгдийг өргөтгөсөн гэж ойлгож болохгүй. Манай станцууд 45-50 жил болсон. Тиймээс энэ бүгдийг шинэчилж байгаа юм. “ТЭЦ-III”-ыг өргөтсөнөөр хоёр жилийн дараа 250 МВт-ын шинэ станц болно гэсэн.  Өөрөөр хэлбэл, хуучин суурин дээр нь шинэчлэх бодлогыг явуулж байгаа юм.

-Ингэхэд УИХ өнгөрсөн 2013 онд хэр үр бүтээлтэй ажилласан гэж үзэж байна вэ?

-Би хоёр байнгын хооронд харъяалагддаг. Ялангуяа, эрчим хүч, эдийн засагтай холбоосон хууль дээр ажилласан. Ямар ч байсан УИХ өмнөө тавьсан зорилтоо биелүүлж чадсан гэж бодож байгаа.

-Засгийн газрын гишүүд нь УИХ-ынхаа толгой дээр нь гараад суучихсан байдалтай байна гэж шүүмжлэх нь бий. Таны хувьд Засгийн газрын гишүүний хувьд энэ шүүмжлэлийг юу гэж үзэж байна?

-Дан, давхар дээлтэй гэж маргаад байна. Тэгэхээр би юу гэж хэлэх вэ гэхээр, 2012 онд Сонгуулийн үндсэн хууль нь ялгаж өгөөгүй байсан. Харин одоогийн хэлэлцэж байгаа хууль нь УИХ Засгийн газраас салах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр УИХ, Засгийн газарт хэн суух вэ гэдгээ намууд товлохоор давхардал үүсэхгүй . Намууд бодлогоо гаргахаар гэсэн үг шүү дээ. Нэг үгээр хэлэхэд, 2016 оноос бүх зүйлээ ойлгомжтой болгоод явах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.