Эрчим хүчний яам мэргэжлийн хяналтын газартай нягт хамтран ажиллана
Эрчим хүчний яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санал солилцох уулзалт
2014.02.18

Эрчим хүчний яам мэргэжлийн хяналтын газартай нягт хамтран ажиллана

Эрчим хүчний яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санал солилцох уулзалт 2014 оны 2 дугаар сар 18-ны өдөр боллоо.

Уулзалтад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй албаны хүмүүс болон МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Батзориг,  Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан нар оролцов.

Энэ үеэр Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 онд хамтран хэрэгжүүлсэн ажлыг товч танилцуулж, 2014 онд хамтран хэрэгжүүлэх ажлын гэрээ болон төлөвлөгөөны талаар уулзалтын үеэр санал солилцож гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь хууль эрх зүйн орчинг сайжруулах, хамтарсан хяналт шалгалт хийх, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах, хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам сурталчилах гэсэн үндсэн чиглэл бүхий төлөвлөгөөнөөс бүрдэж байгаа юм.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭХЯамны  2013 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 12 ажил төлөвлөгдсөнөөс 8 ажил бүрэн хэрэгжиж, 3 нь үргэлжлэн хийгдэж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭХЯамны 2013 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 12 ажил төлөвлөгдсөнөөс 8 ажил бүрэн хэрэгжиж, 3 нь үргэлжлэн хийгдэж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ, хоёр талаас хамтын ажиллагааны гэрээгээр хязгаарлагдахгүйгээр цаг үеийн ажлуудад уялдаатай ажиллан  МХЕГ-ын санал зөвлөмжийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ.  Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудад ТНБД-ын тушаалаар ажлын хэсэг гаргаж төлөвлөгөөт үзлэг, шалгалт хийхээр төлөвлөж байгаа тул орон нутгийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч нартай хамтран ажиллах, Амгалан ДС, “ДЦС-4” ТӨХК-ийн өргөтгөл, Хөшигтийн хөндийн ОУНБ-д хамтарсан үзлэг хийх саналыг тус газарт тавилаа.

МХЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Д.Баянмөнх, тус яам хамтран ажиллах төлөвлөгөөг батлаад зогсохгүй зөвшилцөх уулзалт зохион байгуулж буйд талархаад яамдад мэргэжил арга зүйн талаас тусалж ажилладгийн хувьд мэргэжлийн байцаагчдын хийсэн ажлын мөрөөр арга хэмжээг хурдтай хэрэгжүүлэхийг яамны удирдлагуудаас хүсээд улсын төсвийн болон бондын хөрөнгөөр хэрэгжиж буй ажилд хяналт тавихад анхаарахыг хүсэв.