Ажлын тайланг сонсох үеэр
2014.02.10

ШӨХТГ Шадар сайдад ажлаа тайлагнав

Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн хариуцсан зургаан байгууллагын үйл ажиллагаа, өмнөх жилийн тайланг сонсч буй.

Хөх морин жил гарсаар тайлан сонсох анхны байгууллага нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар байв. О.Магнай даргатай хамт олон хэрхэн ажилласныг сонсч, цаашид хийх ажлын төлөвлөгөөг сонсч, зарим чиглэл өглөө. Уулзалтын уеэр Д.Тэрбишдагва "Өнгөрсөн оны зургадугаар сард та бүгдтэй уулзаж тодорхой ажпын чиглэл өгсөн. Тэр үр дүн гарсан уу" гэж асуулаа. О.Магнай дарга "Энд бид нийт ажлынхаа товч тайланг бэлдсэн. Та бидний гэрээтэй ажпын үр дүн тусдаа гарах ч зарим нь тайлан гаргах болоогүй том ажил" хэмээсэн юм. Ингээд ШӨХТГ- ын өнгөрсөн жил хийж, хэрэгжүүлсэн томоохон ажпуудаас танилцуулъя.

Өнгөрсөн оны байдлаар ШӨХТГ-т иргэдийн зүгээс 3205 санал, гомдол ирсэн гэнэ. Ингэснээр өмнөх жилийнхээс 257 хувиар өссөн үзүүлэлт гээд О.Магнай "Урьд нь, хүмүүс шударга бус байдал, эрх ашгаа зөрчигдөхөд хаана хандахаа мэддэггүй байсан бол одоо ШӨХТГ-ыг санадаг болжээ" хэмээв. Энэ нь, ШӨХТГ-ын нэг ажилтанд 153 өргөдөл, гомдол ирж, ажлын ачаалал 2011 оныхоос найм дахин өссөн гэнэ. Санал гомдлын мөрөөр хийсэн хяналт шалгалт ч өссөн бөгөөд 761 хүрсэн нь 154 хувиар нэмэгдсэн дүн аж. Бид зах зээлийн судалгаа хийж давамгай болон зүй ёсны монополь байдалтай 42 аж ахуйн нэгжийг шинээр нэмж бүртгэсэн. Давамгай монополь гэдэгт зах зээлийнхээ 33 хувиас илүү хэмжээг хамарсан байгууллага тооцогддог. Зүй ёсны монополь гурван байгууллага нь зах зээлдээ хуулиар хамгаалагдсан эсвэл өөр аргагүй байдалд ажилладаг аж ахуйн нэгж юм.

Дээрх санал гомдлын агуулгаар задалж үзвэл найман хувь нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой, 16 хувь нь орон сууцны талбайн зөрүүний тухай, 12 хувь нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн асуудлаар, 11 хувь нь үүрэн холбооны оператор компанид хамаарах санал гомдол байсан. Үлдсэн 53 хувийг бусад асуудлаарх гомдол эзэлжээ.

ШӨХТГ-ын 2012 оны ажлын үр дүнд нийт 17.3 тэрбум төгрөгийн торгууль оноож байсан бол өнгөрсөн жил 5.2 тэрбум төгрөгийн торгууль тавьсан аж. Энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва "Тавьсан торгуулиас төлүүлсэн дүнг үзүүлж болох уу" гэж асуусан. ШӨХТГ-ын дарга "Дийлэнх нь шүүхийн шатанд шилжсэн учраас манай байгууллагаас хамаарах зүйл нь бага болчихсон. Шүүх хурал дууссаны дараа төлүүлсэн, төлж барагдуулах дүнг мэдээлж болно" гэж хариуллаа.