Б.Гарамгайбаатар: Ардчилсан нам эрсдлийг тооцохгүй бол, бусад нь нөгөө талаас л тоглоно шүү дээ
УИХ-ын гишуун, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
Намрын чуулган завсарлалаа. Та өнгөрсөн чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байна?
-Намрын чуулган завсарлаад удаагүй байна. Өнгөрсөн чуулганаар УИХ хориод асуудал хэлэлцэх байсан. Тэр дундаа манай байнгын хороогоор голлох зургаа орчим хуулийн төсөл орсон байгаа. Би гишүүнийхээ зүгээс хэлэхэд, намрын чуулган амжилттай хуралдаж дууссан гэж харж байна. Харин байнгын хорооны хувьд төлөвлөж байсан ажлуудаа амжууллаа. Тэгэхээр иамрын чуулган боломжийн хэмжээнд хуралдаж дууссан гэж дүгнэх байна.
-Намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж магадгүй байсан төсвийн тодотгол яагаад хойшилчихов оо?
-Төсвийн тодотголын хувьд олон талын хүлээлт байсан. Иргэдээс болон орон нутгаас их хүлээлттэй байсан гэж болно. Төсвийн тодотголын гол утга нь аудитын байгууллага царцаасан гээд байгаа төслүүдийг орон нутагт нь очиж шалган дүгнэлтээ гаргаж өгөх байсан. Аудитын байгууллага шалгалтаа хийгээд нэгдсэн дүгнэлтээ гаргах ажил нэлээн удаашралтай явж байгаа. Засгийн газар аудитын дүгнэлтэд тулгуурлаад энэ царцаасан төслүүдийг ажиллагаанд оруулъя гэдэг саналаа Их хуралд оруулж ирэх ёстой. Харин цаг хугацааны хувьд хомс учраас чуулган завсарласан. Ээлжит бус чуулганыг гуравдугаар сард хуралдуулах шийдвэр гарч байх шиг байна. Дөрөвдүгээр сарын 5-нд хаврын ээлжит чуулган эхэлнэ шүү дээ. Түүнээс өмнөхөн ээлжит бус чуулганаа зарлаж, энэ хугацаанд төсвийн тодотгол болон бусад гол хуулиудыг гаргах байх. Аудитын байгууллага газар дээр нь шалгахаас гадна, УИХ- аас тодорхой хүмүүс тэдгээр царцаасан ажлуудтай танилцсан. Өөрөөр хэлбэл үүнийг нэлээн сайн нягталж байж оруулах шаардлага гарсан учраас гуравдугаар сарын 20-н хүртэл Засгийн газар оруулж ирэх боломжгүй байна гэсэн.
-Аудитын байгууллагын дугнэлт нь гарчихсан гэсэн үг үү?
-Аудит дүгнэлтээ нэгтгээд, Засгийн газарт ирүүлж байна гэсэн.
-Чуулган завсарлахын өмнө Эдийн засшйн байнгын хороогоор голлон хэлэлцэж, баталсан хууль бол Ашигт малтмалын тухай хууль. Өмнө нь ээлжит бус чуулганаар ч орж ирсэн, намрын чуулган эхлэхэд мөн хаалттай хэлэлцээд унасан Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн зүсийг хувиргасан хэлбэр гэж шүүмжлэгчид олон байна. Алтны хуулийг Засгийн газар яагаад ингэж яаран оруулж ирээд, УИХ түүнийг нь баталчихав аа?
-Хүмүүс янз бүрийн өнцгөөс, өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. өнгөрсөн намрын чуулган эхлэхийн өмнө ээлжит бус чуулган зарласан шүү дээ. Тэр үед Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл анх орж ирсэн. Энэ хугацаанд хэлэлцэгдээд, намрын чуулганаар ороод олонхийн дэмжлэг авч чадаагүй унасан байгаа. Гэхдээ уг хуулийн төслийг унахад зарим гишүүний гаргаж ирсэн санал ч нөлөөлсөн. Энэ бол зөвхөн алтны худалдааг ил тод болгохыг зохицуулах шинэ хууль байсан шүү дээ. Харин манай зарим туршлагатай гишүүд өөрсдийнхөө санал бодлыг хэлж байсан. Тэр нь "Монгол Улс ашигт малтмалын тухай хуультай. Тэр хуульд газрын доорхи баялгийг ямар байдлаар хэрэгжүүлж болох вэ гэдэг зохицуулалт байдаг учраас заавал энэ хуулийг гаргах шаардаагагүй. Ашигт малтмалын тухай хуулийнхаа зарим зүйл заалтад өөрчлөлт оруулаад зохицуулж болох юм биш үү" гэдэг асуудлыг их тавьж байсан. Энэ үгийг бусад гишүүд их анхаарч байсан учраас бие даасан хууль байх шаарддагагүй гэж үзсэн тул олонхийн дэмжлэг авалгүй унасан. Тиймээс Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан гэсэн үг. Гэхдээ одоо мөрдөж байгаа хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах зорилгоор өргөн барьсан. УИХ түүнийг хэлэлцээд баталсан өдрөөсөө хэрэгжүүлээд явж байна.
-Тэгэхээр Ашигг малтмалын тухай хуулийн зөвхөн алттай холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулсан гэсэн үг үү?
-Тийм. Ялгаа нь ерөөсөө л энэ. Түүнээс биш нөгөө хуулийг уначихаар нь залгаж оруулж ирсэн асуудал ерөөсөө биш. Үндсэндээ манайд өмнө нь хэрэгжиж байсан хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах боломжтой учраас шинэ хууль гаргах хэрэггүй гэдэг үүднээс оруулж ирсэн.
-Өмнөх парламентын үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар болон гишүүдийн зүгээс оруулж ирдэггүй байсан. Учир нь Ерөнхийлөгч энэ талаар цогц хуулийн төсөл оруулж ирнэ гээд гишүүд өргөн барьдагүй байсан л даа. Харин өнөөдөр Засгийн газрын өргөн барьснаар зөвхөн алттай холбоотой зүйл заалтад нь өөрчлөлт орууллаа. Тэгэхээр үүний араас Ерөнхийлөгчийн зүгээс дахиад нэг төсөл орж ирж магадгүй гэж ойлгож болох уу?
-Орж ирэхгүй байх. Ер нь тиймэрхүү хүлээлт байсан нь үнэн. Ерөнхийлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөл өргөн барина гээд олон гэрээ, лицензийг тодорхой хэмжээнд зогсоосон. Одоо ч энэ байдал үргэлжилж байгаа. Явцын дунд байдал арай өөрөөр эргэсэн гэж ойлгож болно. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийн зүгээс дахиад өргөн барих шаардлагагүй гэж харж байгаа. Яагаад гэвэл эрдэс баялгийн бодлогын баримт бичиг сая гарчихлаа. Энэ бол Монгол Улсад анх удаа гарч байгаа том баримт бичиг. Монгол Улсын газрын хэвлий доорхи ашигт малтмалыг яаж ашиглах вэ гэдэг бодлого. Үүнтэй холбогдуулан тодорхой хуулиудад өөрчлөлт оруулж байна. Тэр нь намрын чуулганаар хэлэлцүүлсэн орон нутгийн шинж чанартай баялгийг ашиглах хуулиудыг бие даалгаж гаргасан. Ашигт малтмалын хуульд оруулсан өөрчлөлт нь алтны чиглэ-*/нх. Одоо хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл дахиад зайлшгүй орж ирэх ёстой. Энд ашиглалттай холбоотой асуудал нь баталгаажиж гарах байх. Ингээд Ашигт малтмалын тухай хууль тодорхой түвшинд төрөлжиж байгаа юм.
-Сая давхар дээлийн тухай хуулийнтөсөл нэлээн эрчимтэй хэлэлцэгдэж байгаад, баталж амжнлгүй завсарлалаа. Энэ хууль ээлжит бус чуулганаар орж ирэх үү?
-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголоос өөр асуудал бараг орохгүй байх.
-Давхар дээлийн тухай хуулийн төслийн хэрэгжүүлэх хугацааи дээр бүлгүүд байр суурь нэгдэхгүй байх шиг. Таны хувийн байр суурь ямар байна?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох, болохгүйн тухай асуудал шүү дээ. Нэг хүн илүү олон давхардсан ажлыг аль болох хийхгүй, гол асуудлаа хариуцах тухай л ярьсан. Энэ хууль байнгын хороодоор хэлэлцэгдэж байна. Хамгийн сүүлд Ардчилсан намын бүлэг завсарлага аваад, тэр хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө УИХ-ын намрын чуулган завсарласан байгаа. Тэгэхээр хаврын чуулганы хэлэлцэх асуудлын эхний хэсэгт энэ хууль орж ирэх байх. Гишүүд, намын бүлгүүд энэ асуудлыг олон талаас нь л ярьж байна. Би гишүүнийхээ хувьд УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийх нь зохимжгүй гэдэг дээр санал нийлж байгаа.
-Харин хэрэгжүүлэх хугацаан дээр нь ямар саналтай байна?
Гол маргаан хэрэгжүүлэх хугацаан дээр нь байгаа. МАН, "Шударга ёс" эвсэл, тэр байтугай манай намын бүлэг дотор ч гэсэн энэ хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлье гэдэг асуудлыг тавьж байна. Ийм боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулснаар, Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн бий болтол хугацаа хэрэгтэй байгаа юм. Нэг ёсондоо бэлтгэл ажил хангагдаагүй байгаатай холбогдуулан манай намын бүлэг 2016 оноос эхлэн мөрдье гэдэг саналтай байна. Мэдээж тодорхой хугацаа зайлшгүй хэрэгтэй байх. Засгийн газрын шинэ бүтэц бий болвол хэдэн яамтай байх вэ, аль яамд нь хоорондоо нийлж, салах вэ гэх мэт олон асуудал ярих учраас цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь үнэмшилтэй байна. Тиймээс чуулганаар дахин нэлээн сайн ярих байх. Гэхдээ мэдээж энэ хууль олон нийтийн дэмжлэгийг их авч байгаа учраас хэрэгжүүлэх хугацааг нь наашлуулах шаардлага гарч болох юм.
-Бусад бүлгүүдийн санал бол энэ оны долдугаар сарын 1- нээс дагаж мөрдье гэж байгаа. Энэ хугацаа хангалтгай биш гэж үү?
-Харахад хангалттай хугацаа байж болно. Хамгийн гол болгоомжлол төрүүлж байгаа нь үүнд улс төрийн тоглолт яваг даад байгаа юм. Бид бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн талыг нь авчихлаа шүү дээ. Үлдсэн хугацаа нь маш их ажил хийх шаардлагатай. Улс орны эдийн засгийн төлөв, хөгжлийг харьцуулаад харахад бид ажил хийх ёстойгоос, засгаараа тоглоод байх шаардаагагүй. Тийм тоглолт орж ирэх нөхдөл маш ойрхон байгаа. Хүчний харьцаа ойролцоо учраас улс орны том эрх ашгаа бодоод үүнийг юу юугүй хөндчихөж болохгүй. Асуудал даамжирсаар байгаад хаврын синдром хөдөлчихвөл ард түмэн, улс оронд ач холбогдол байхгүй. Түүнээс болгоомжилж байгаагаас биш энэ хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөд болохгүй юм байхгүй. Үнэхээр энэ асуудлыг хүчтэй дэмжээд байгаа намууд, иргэдийн нэрийг барьсан улс төрийн хүчнүүд тийм тоглолт гаргахгүй бол энэ оны долдугаар сарын 1-нээс хуулийг дагаж мөрдөж болно. Гэхдээ тийм юм гэж амьдрал дээр бараг байхгүй дээ. Нэгэнт улс төр явагдаж байгаа, намууд өрсөлдөж буй, өөр өөрсдийн байр суурийг хатуу барьж байгаа нөхцөлд энэ бол улс орны эрх ашиг гэхээс илүү өөр тийшээ явчихвий гэдэгт л хугацааны асуудал байгаа юм. Сөрөг хүчин, өөр бусад хүмүүст үүн дээр тоглолт хийчих нь илүү сонирхолтой байх. Гэхдээ тийм тоглолтод юу юугүй ороод явчих нь улс орны том эрх ашигт ашиггүй. Цаг үе хүнд байгаа нөхцөлд тэр хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Мэдээж хариуцлагыг олон хийг бүрдүүлж байгаа юм чинь Ардчилсан нам л үүрнэ биз дээ?
-Тэр мэдээж. Ардчилсан нам харьцангуй олон суудалтай, Засгийн газрыг толгойлж байгаагийн хувьд л ачааны хүндийг үүрч байна. Энэ нам эрсдэл тооцохгүй бол, бусад нь нөгөө талаас нь л тоглоно шүү дээ. Тиймээс л бид болгоомжилж байна.
-Та байнгын хорооны дарга. Ер нь УИХ-аар хэлэлцэж байгаа, улс төрийн шийдвэр гаргах энэ мэт хуулиуд дээр хувь улстөрчийнхөө байр суурийг илэрхийлж чаддаг уу?
-Байнгын хороон дарга гэдэг хувь гишүүн биш болчихоод байгаа юм. Яагаад гэвэл тухайн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар гарсан хуулиудыг хамгаалах, зүйл заалтууд дээр тайлбар өгч явах ёстой. Түүнээс биш "би ийм саналтай" гэдэг яриа байнгын хорооны дарга нарт үндсэндээ хаалттай байдаг. Яагаад гэвэл байнгын хороогоо төлөөлж явах үүрэгтэй. Харин хувь гишүүний байр сууриа бүлгийн хурал эсвэл бусад байнгын хороон дээр илэрхийлдэг. Би Эдийн засгийн байнгын хороог тэргүүлэхээс гадна өөр байнгын хорооны гишүүн. Тиймээс энэ газруудад хувь гишүүнийхээ үзэл бодлыг илэрхийлэх боломжтой. Яг чуулган дээр ороод ирэхээр, байнгын хорооныхоо талд зогсдог. Сүүлийн үед нэг ийм үзэгдэл ажиглагдаад байна. Ажлын хэсэг ахална гэдэг тухайн хуулийг эх барьж авна гэсэн үг. Гэтэл чуулган дээр оруулж ирээд өөрийнхөө ахалсан хуулийн төслийг унагаж байх жишээтэй. Энэ бол Ажлын хэсгийн ахлагчаас эхлээд тодорхой үүрэг даалгавар авсан ажлуудад хувь гишүүнийхээ зүгээс хандах нь буруу л гэсэн үг. Тиймээс миний хувьд хоёр талтай.
-Засгийн газартай холбоо- той асуудал руу эргээд оръё. Та Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж хардаг вэ. Хэрэв энэ Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлнэ гэж тооцох юм бол хугацааныхаа талыг туулчихлаа шүү дээ?
-Энэ Засгийн газар их онцлогтой. Өмнө нь бүтэн системээрээ нэг намын төлөөллөөр, олон жил бэхэжсэн төрийн байгууллага ажиллаж байсан. УИХ-ын 2012 оны сонгуулиар түүнийг задалсан. Бүхэл бүтэн нэг хүчнээс, нөгөө хүчин рүү засаглал шилжиж, Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод өөрчлөлт орсон юм. Яагаад гэвэл эрх барьж байгаа намын үзэл баримтлал өөр байдаг. Тэр үүднээс төрийн байгууллагад өөрчлөлт хийгдсэн. Энэ нь тодорхой цаг хугацаа шаардсан. Яагаад гэвэл ажилтайгаа танилцах, ажлаа хүлээж авах гэх мэт процесс жил орчим үргэлжиллээ. Шүүмжилье гэвэл энэ процесс нэлээн удаан явлаа. Уг нь богино хугацаанд хийчих боломжтой зарим ажлил хэт алгуур байсан. Ингэж ажил хийх эхлэлээ тавьж явсаар хоёр жил болчихлоо. Одоо цаг хугацаа байхгүй. Тиймээс Засгийн газрыг маш хурдтай, эрчимтэй ажиллахыг шаардана. Гэхдээ эрчимтэй, хурдтай байна гээд ямар нэгэн тооцоо судалгаагүй юм хийж болохгүй нь харагдаад байгаа юм. Ялангуяа, манайх шиг орон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр газар дороо баялагтай байгаад үнэ хүрэхгүй. Тиймээс гол дэд бүтцийг бий болгох ажлыг Засгийн газар хийж байна. Өмнө нь манайд ийм ажил хийгдэж, тооцоолж байсангүй. Тиймдээ ч бүх зүйлийг зэрэг хийж байна. Тэр нь сөрөг хүчинд сайхан олз болж байгаа болохоос үнэндээ өнөөдрийг хүртэл хэн ч хийж байгаагүй ажил юм. Тиймээс нэлээн хүнд замыг туулж байгаа. Алдаатай ч бай, оноотой ч бай үүнийг хийхээс өөр аргагүй. Шүүмжлэгчдэд шүүмжлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь энэ юм. Гэхдээ Засгийн газар муу ажиллаж байгаа биш шүү дээ. Нүдэн дээр харагдахуйц бүтээн байгуулалт хийгдэж байна.
-Харин хувь хүн дээр очиж байгаа өгөөж нь нэг л сайн харагдахгүй байх шиг?
-Нийгмийн талын, халамжид чиглэсэн бодлого нь өмнөхөөс өөр болчихсон байна. Үүнийг харин хүмүүс их удаан хүлээн авч байх шиг. Гэхдээ хүлээж авахаас өөр гарц байхгүй шүү дээ. Нэг ёсондоо халамжлах сэтгэлгээ байхгүй болчихсон гэдгийг хүмүүс ойлгох учиртай. Ер нь аль ч нийгэм, улс орны хөгжлийн түүх нь удаан байдаг. Хүмүүст шууд ирж байсан, бэлэнчлэх сэтгэлгээг тодорхой хэмжээгээр хаагаад ирэхээр үгүйлдэг. Үгүйлээд эхлэхээрээ засгаа шүүмжилдэг. Ардчилсан намын үзэл бодол өөр. Бид хувь иргэнийг өөрөө өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлээ авч явах, ажил хийх хууль эрх зүйн тогтолцоо, боломжийг нь нээж өгнө үү гэхээс, халамжлах бэлэнчлэн сэтгэлгээ төрүүлэхгүй. Ийм ялгаанаас болоод энэ Засгийн ажил зарим талдаа шүүмжлэлтэй, эсвэл удаан, бүр нэг хэсэгт нь хэтэрхий харгис юм шиг харагдаад байгаа юм. Гэхдээ явах үүнээс өөр гарц байхгүй. Монголчууд энэ замыг туулахаас өөр аргагүй. Гэхдээ орон нутгаар явж байхад энэ ажлын үр дүн харагдаж байна. Яагаад гэвэл одоогийн Засгийн газар байгуулагдсанаар анх удаа орон нутгийн хөгжлийн сан гэж бий болсон. Өмнө нь гишүүдийн тэрбум төгрөг гэж байсан. Түүнийг нь гишүүд өөрийнхөө мөнгийг захиран зарцуулж байгаа юм шигээр хандаж, дүр эсгэн, бусдад сайхан мөнгө өгдөг хүн болсон. Одоо бол гишүүний мөнгө гэж байхгуй. Орон нутгийн иргэд өөрсдөө шийдвэр гаргадаг байдал руу шилжүүлээд, өгч байгаа санхүүгийн эх үүсвэр нь нэмэгдсэн. Иргэдийн оролцоо ч өөр болсон. Энэ нь орон нутаг буюу, сум багийг бүрдүүлэх боломж нь илүү болчихож байна. Түүнээс биш хувь хүний асуудал өөр. Орон нутаг хөгжчих юм бол дагаад хүмүүсийн ахуй амьдрал сайжирна гэдгийг ойлгож байгаа. Хөдөө, орон нутгаар явж байгаад хүмүүстэй уулзаад "Хэр их шүүмжлэл сонсох бол" гээд хардаг. Гэтэл хүмүүсийн ярьж байгаа нь өөр болсон.
-Та cap шинийн өмнөхөн Хэнтий аймагг ажиллаад ирсэн. УИХ, Засгийн газар бодлого гаргаад орон нутагт олгож байгаа боломжуудыг хэр ашиглаж чадаж байна?
-Хэнтий аймгийн хувьд өөр. Өнгөрсөн онд Хэнтий аймаг орон нутгийн хөгжлийн сангаас авах ёстой байсан санхүүгээ бараг 100 хувь авсан. Бусад нэг ч аймаг тэгж авч чадаагүй. Харин Хэнтий яагаад чадсан бэ гэхээр өнгөрсөн онд манай аймгийн найман сум 90 жилийн ойтой байсан. Энэ утгаараа засгаас бодлогоор бидний саналыг дэмжиж ажиласан. Тиймээс хөрөнгө оруулалтаа нэлээн сайн олж авч чадаж, ажил хийсэн. Тэр үзүүлэлт нь улсын хэмжээнд тэргүүний гурван аймгийн нэгээр Хэнтий шалгарахад нөлөөлсөн. Хэнтййд бүтээн байгуулалтын ажил өмнөхөөсөө илүү хийгджээ гэдэг нь л энд харагдаж байгаа юм. Тэгэхээр иргэд ам сайтай байхаас өөр аргагүй.
-Хэнтийд ажиллах үеэрээ та төсвийг нь царцаасан барилгуудгай танилцсан. Орон нутгийн удирдлага 50 хувийг нь ч гэсэн хөдөлгөөнд оруулаад өгөөч гэсэн саналтай байгаа юм билээ. Таны бодлоор эдгээр царцаасан ажлуудыг үргэлжлүүлэх боломж нь хэр байгаа гэж харсан бэ?
-Өнгөрсөн жилийн төсөв ярьж байхад Хэнтий аймагт 15 барилга царцаагдсан. Энэ барилгуудын үлдэж байгаа хөрөнгө оруулалт бүгд Сангийн яам дээр байгаа. Шалгаж үзээд, хэрэгжүүлэх боломжтой төсөл байна гэвэл мөнгийг нь Сангийн яам шууд шилжүүлэх бүрэн боломжтой. Хэнтийн хувьд хоёр газар нэлээн ноцтой. Нэг нь Өндөр-хааны чуулгын барилга. Энэ бол маш хүнд. Бид ч гэсэн сая явахдаа иргэдэд ний нуугүй ойлгуулсан. Гол асуудал нь өмнө нь сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн удирдлагууд төсвийг батлуулахдаа худлаа тоогоор батлуулсан нь илэрсэн. Жишээлбэл, тэр барилгыг 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэж батлуулж байсан. Уг нь анхнаасаа энэ барилгыг барих зураг төсөв, нь найм гаруй тэрбум төгрөг байх юм байна гэдэг тооцоог хийчихсэн байсан юм билээ. Гэтэл тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй шүү дээ. Харин хуваагаад хөрөнгө оруулалтыг нь хийх боломж байсаар байтал "ерөөсөө л энэ чуулгын барилгыг 3.5 тэрбум төгрөгөөр барина" гээд төсөв баталчихсан. Харин тэр төсвөөр нь дөрвөн хана, дээвэр хийгээд тендер авсан компани нь ажлаа дуусгаж байгаа. Үүнээс болоод уг ажил зогссон. Харин хүмүүст ойлгуулахдаа "Ардчилсан нам төсвийг нь байхгүй болгочихлоо" гэж яриад байгаа. Үнэн чанартаа тухайн үед төсөвт суусан мөнгө нь тэр байсан. Үүнээс болоод энэ асуудал маш хүнд байгаа. Гэхдээ төсвийн тодотголоор ярихаас өөр аргагүй.