Ж.Энхбаяр: ”Манай улсын эдийн засаг жилд 20 хувиар өсөхгүй бол бид өрийн дарамтаас гарахгүй”
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас улсын өрийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улс их өртэй боллоо гэж ярилаа. Тодорхой баримтаар тайлбарлах боломж бий юу?
-Монголын өр 18.5 тэрбум ам.доллар буюу 31.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 180.7 хувьд хүрсэн үзүүлэлт. 2012 онд манай Засгийн газар 1.9 тэрбум ам.долларын гадаад өр үлдээсэн. Үүний 600 сая доллар бэлэн үлдэгдэл. Өнөөдөр манай улсын гадаад өр дөрвөн тэрбум 550 сая ам.доллар, Монголбанкны өр 890 сая ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 13.1 тэрбум долларт хүрсэн.
Монгол Улсын иргэд 10.5 их наяд төгрөгийн өртэй. Иргэд, төр, аж ахуйн нэгжүүд өрөнд орсон. Гурван төвшиндөө өртэй болчихлоо. Төр өөрийгөө авч явах чадваргүй боллоо. Өрнөөс өрний хооронд аж төрж байна. Тухайн авч байгаа зээлээ “Чингис“ гэж нэрлэнэ үү, “Цагаан хэрэм” гэнэ үү ямар ч хамаагүй. Ирээдүйгээ барьцаалаад авч байгаа мөнгө.
-Засгийн газраас үүнийг өөрөөр тайлбарлаж байгаа шүү дээ?
-Монголчууд “Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй ямаа таргалдаггүй” гэж ярьдаг даа. Өр маш богино хугацаанд нэмэгдлээ. Жил бүр бид хүү төлж байгаа. Манай Улс жилдээ хоёр тэрбум ам.дол ларыг өрийн хүүнд тө лөх шаард лага гарч байна. Гадаад худалдаа их алдагдалтай гарах магадлалтай болчих лоо. Манай улсын эдийн засаг жилд 20 хувиас илүү хурдацтай өсөхгүй бол бид өрийн дарамтаас гарч чадахгүй. Өнөөдрийн 10 хувийн өсөлт хангалтгүй. Улсын төсвийг тодотгосон мөртлөө дахиад уналаа. Гэтэл төр засгийн удирд лагууд “Өр аваад байгаарай” гэж байгаа нь бүр аюултай.
-Засгийн газрын сайд нар өр, зээл гэдэг хоёр өөр ойлголт гээд байгаа?
-Зээл байна уу, өр байна уу хамаагүй бид эргээд төлнө. Үүнд өр бол зээл биш. Зээл бол өр биш гэж тайлбарлах нь утгагүй.
-Ерөнхий сайд гурван жилийн дотор утааг багасгана гэсэн. Гэвч утаа буурахгүй байгааг та юу гэх вэ?
-Улс төр яваад байна. Ерөнхий сайд АН- ын үед утаа чанаржсан гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм. Утааг багасгахын тулд 100 гаруй тэрбум төгрөгөөр зуух сольж байна. Дээр нь Багануурын нүүрс тарааж байна. Энэ бол зөв шийдэл биш. Харин төсвийн мөнгийг гарын салаагаар урсгах нэг арга. Бид шингэрүүлсэн хий яагаад татаж болохгүй гэж. Тавантолгойд байгаа коксжуулсан нүүрсээ түлж болохгүй юм уу. Зуух тараах уу, коскжуулсан нүүрс түлэх үү гээд сонголт байна.