2025.06.20

“АЛТАН ХАЙЧ-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор малчдын хөдөлмөр бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “АЛТАН ХАЙЧ-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг цахилгаан хайч болон гар хайчны төрлөөр зохион байгуулах гэж байна.

ХААНА: Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт
ХЭЗЭЭ: 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд
Бүртгэлийн линк: https://forms.gle/3YqUiKfdNarWWXqA8

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ олгох юм.

Энэхүү арга хэмжээний үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэр үзэн, шагайн харваа, сурын харваа, ноос томнох, хонь ноослогчид дуулж байна зэрэг тэмцээн уралдаанд оролцож, хонины махан хоол зооглон хөгжөөн дэмжиж амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөхийг эрхэм та бүхнээс хүсэн урьж байна.

1.Ерөнхий зохион байгуулагч:

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
• Төв аймгийн Засаг даргын Тамгын газар

2.Хамтран зохион байгуулагч:

• Дэлхийн банкны Цахим хоршоо төсөл
• Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
• Монголчуудтай туршлага хуваалцъя, үнэ цэн бүтээе ТББ
- ХААН Банк