Ж.Батсуурь: УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.12.18

Ж.Батсуурь: УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Хоёр аймаг төлөөлж УИХ-д сууж байгаа гэдэг утгаар тойрогтоо хийж, хэрэгжүүлж байгаа ажлын тань талаар яриагаа эхэлье. Нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал цөөнгүй байдаг байх? 

-Ирэх оны төсөвт аймаг, орон нутагт тодорхой хэмжээний төсөв хуваарилсан. Энэ хөрөнгө аймаг, сумын Засаг дарга нараас эхлээд “Сум хөгжүүлэх сан” нэртэйгээр явж байгаа. Ингэснээр тодорхой хөрөнгийг аймаг, орон нутаг өөрөө зарцуулдаг болж байгаа юм. Ингэхдээ ард иргэдээсээ асууж, тэдэнтэйгээ зөвшилцөх боломжтой болсон. Нэн түрүүнд ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг хамтдаа шийддэг болсноос үүдэлтэй орон нутгийн төсөв рүү тэр бүр ороод байдаггүй болсон.

Өмнө нь нэг сургуулийн цонх хагарлаа гээд л ханддаг байсан бол байдал арай дээрдсэн л дээ. Дорноговь аймагт Хатанбулаг, Мандах гэж хоёр сум цахилгааны найдвартай эх үүсвэргүй, цахилгаан дамжуулах шугамгүй байлаа. Эрчим хүчний салбарынхны бодлогоор сэргээгдэх эрчим хүчээр хангах салхин цахилгаан станц барьж байгуулсан ч цахилгааны найдвартай эх үүсвэр болж чадаагүй. Дээр нь нар, салхи хослуулж байгаад эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгоно гэсэн. Мандах суманд нарны станц нэмж суурилуулсан ч найдвартай эх үүсвэр болж чадахгүй байна.

Өнөөдрийн байдлаар, гарын арван хуруунд багтахаар цөөн хэдэн сум цахилгааны найдвартай эх үүсвэргүй байгаа. Тийм учраас салбар хариуцсан сайдтайгаа ярьж байгаад хоёр суманд цахилгаан станц барих зураг төсөл боловсруулахаар тус бүр 300 сая төгрөгийг шийдүүлж чадлаа. Одоогоор бодлого гараад зураг төсөл нь дуусч байх шиг байна. Ирэх онд энэ шугамыг барьж байгуулж, цахилгаан дамжуулах агаарын шугамтай болох бэлтгэл ажил эхлээд байна.

Энэ бол манай аймгийн хоёр сумын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийднэ гэсэн боловч эрчим хүч, замын асуудлаас болоод Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдэхээр болсон. Ямар ч байсан дараа, дараачийн ажлууд энэ банкны хийх ажлын жагсаалтын хөрөнгө оруулалтад орж ирэх байх гэж харж байна. Тийм учраас энэ асуудлаар салбар хариуцсан сайдтай байнга уулзаж байна даа. 

-Ямар ч байсан хоёр сум тун удахгүй цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдах нь гэж ойлгож болох нь ээ? 

-Ер нь хангагдахаар болж байна. Энэ онд зураг төслийг нь боловсрууллаа. Ирэх онд шугам барих байх гэж бодож байна. Мандах сумын хувьд Цагаан суваргын уурхайг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Тийм учраас Оюутолгой, Тавантолгойн цахилгаан станцаас Цагаан суварга руу шугам барьж байгаа. Цагаан суварга бол зэсийн томоохон орд л доо.

Тиймээс энэ ордыг чиглэсэн шугам барьж байгаа юм. Ийм шугамтай болчихвол тэндээс сум руугаа шугам барьчих боломжтой. Хатанбулаг сумын тухайд Зүүнбаянгаас татах уу Цагаан суваргаас татах уу гэдэг асуудал бий. Энэ талаар Эрчим хүчний яамны техникийн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ ойрын үед шийдээд 2014 онд цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулах байх гэж найдаж байна. 

-Энэ хоёр сумыг цахилгааны найдвартай эх үүсвэртэй болгосноор танай аймгийн тулгамдсан асуудал дуусчихгүй байх л даа? 

Ер нь тулгамдсан асуудлыг дурдаад байвал дуусахгүй.

-Ер нь тулгамдсан асуудлыг дурдаад байвал дуусахгүй. Хөдөөд, тэр дундаа говьд малын бэлчээр доройтож байна. Ундны болон усан хангамжийн асуудал ч тулгамдсан асуудлын нэг болсон. Хэдийгээр жи жигхэн ч гэсэн сумын төвүүдийг нэгдсэн дулааны станцтай болгох хэрэг тэй. Мөн инженерийн шугам сүлжээ байгуулж, орчин үеийн тохи лог орон сууц барих нь чухал. Тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг, цэцэрлэгийг инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбох зэрэг хийж хэрэгжүүлэх ажил олон байна.

Түүнээс гадна бас нэг бэрхшээлтэй асуудал бол Замын-Үүдийг дэд бүтэцтэй томоохон хот болгох асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Үүнд Засгийн газар тодорхой хөрөнгө оруулалт хийгээд жишиг сум байгуулах ажлыг хийж байна. Аймаг бүрт жишиг сум бай гуулж байгаа ч эхний ээлжинд Замын-Үүдийг ихээхэн анхаарч байгаа. Гэхдээ энд ажил нь цаг хугацаандаа явахгүй хүндрэлтэй асуудал бий.

Мөн төмөр замын хэсэгт цэцэр лэгийн байр барилга барьж бай гуулах, цэцэрлэгийн насны бүх хүү х дэд сургуулийн өмнөх боловсрол эзэм шүүлэхэд хүртээмж ч тааруу байна. 

-Хөдөөд шаардлагатай байгаа дээрх асуудлыг цогцоор нь биш ч зах зухаас нь шийдвэрлэхүйц хэмжээний хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж чадсан болов уу? 

-Бүх зүйлийг нэг амьсгаагаар, нэг жилийн төсвөөр шийдчихнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ бас нэлээд асуудалд анхаарал хандуулсан гэж бодож байгаа. Дорноговь аймгийн хувьд “Бүрдэн булаг” гээд бөөрний сувилал олон жилийн өм нө байгуулагдсан үеэсээ эхлээд бөөрний өвчлөлийг уламжлалт ар гаар анагаах чиглэлээр ажиллаж ирсэн газар л даа.

Энэ сувиллыг тохи жуулах, аймгийн бас нэг томоохон бахархал болохуйц хэмжээний ам ралт, сувиллын цогцолбор болгохоор бид ажиллаж байна. 24 км цахилгаан дамжуулах шугам барих ажил бас байна. Энэ ажилд ЭМЯ ихээхэн анхаарал тавьсан л даа. Бөөрний өвчлөл манай улсад их болсон. Тиймээс салбарын сайд нь бөөр хамгаалах үндэсний стратеги гэж том хөтөлбөр гаргасан. Энэ ажлын хүрээнд манай аймгийн сувиллын асуудал шийдэгдээд явах байх гэж бодож байна. 

-Улаанбадрах сумтай холбоотой мэдээлэл сүүлийн жилүүдэд тасарсангүй. Таны хувьд, сонгогдсон аймагтаа үүсээд байгаа нөхцөл байдалд хэрхэн анхаарал хандуулав? 

-Энэ асуудал сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй яригдаж байгаа нь үнэн. Хэдийгээр уран олборлож эхлээгүй байгаа ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цацраг идэвхт бодисын талаар төрөөс баримтлах бодлого гэж гарсан. Ингээд Ерөн хий сайдын дэргэд Цөмийн энер гийн газрыг байгуулсан. Ашигт малт мал олборлолтын тухай ганц Дорноговь биш нэлээд хэдэн аймагт яригддаг.

Цөмийн энергийн газраас цацраг идэвхт бодистой холбоотой хайгуул, ашиглалт, олборлолттой холбоотой бүхий л асуудлыг энэ газар хариуцдаг. Олон улсын атомын энергийн газар гэж байгууллага ч бий. Манай улс энэ байгууллагад элсээд 50 гаруй жил болж байгаа юм билээ. Тийм учраас олон улсын байгууллагын хараа хяналт дор ураны олборлолт хайгуулын ажил явж байгааг хэлье.

Гэхдээ уран олборлох нь тийм аюултай ажил биш юм шиг байгаа юм. Харин олборлосон уранаа энхийн зорил гоор уу, эсвэл цэрэг дайны зорил гоор ашиглаж, олон улсад зэвсэг үйлдвэрлэх үү гэдэгт Олон улсын цөмийн энергийн агентлаг хяналт тавьдаг. Цаашид ч энэ хяналт дор байна гэж бодож байна. Нөгөө та лаар олборлолтын явцад хүн, малд сөргөөр нөлөөлөхүйц хор уршиг байна уу гэдэг нь бас бодох асуудал шиг байна лээ. Энэ ч үүднээс би мэргэжлийн байгууллагуудыг газар дээр нь аваачиж ажиллуулсан.

Ураны хайгуул хийж байгаа бүс нутагт хамаарч байгаа сумдад очиж, мэргэжилтнүүдийг иргэдтэй нь уулзуулсан. Нэгэнт төрөөс цацраг идэвхт бодисын талаар баримтлах бодлого гээд гаргачихсан шүү дээ. Ураныг ямар нэгэн хэмжээгээр баяжуулдаггүй билээ. Харин шар нунтаг хүртэл нь үйлдвэрлээд “Мон-Атом” гэж компанитай хамтарч ажиллахаар болсон. Энэ компани уран олборлолт хийсэн гадны компаниудтай хамтарч ажиллаж байгаа юм билээ.

Ямар ч байсан төрөөс хийж байгаа ажлууд бол маш тодорхой байгаа. Харин мал, хүн хордлоо гээд байгаа асуудалд Ерөнхий сайд ажлын хэсэг гаргаж ажилласан. Олон улсын байгууллагад ч бас хандсан юм билээ. Энэ тайлбар бичиг нь надад ирсэн. Түүнээс харахад, уран олборлолт их хэмжээгээр хийгээгүй учраас хордуулах хэмжээнд хүрээгүй л гэсэн юм билээ. Мэргэжлийн байгууллага, Засгийн газраас л энэ асуудалд анхаарах ёстой. 

-Хэвлэлийнхэн ч өдөр алгасахгүй шахам очиж, сурвалжлага бэлтгээд дуулиан шуугиан болгоод байхаар нутгийн иргэд энэ асуудлыг улстөржүүлээд байна уу гэх хар олны дунд бий л дээ? 

-Өнгөрсөн жилээс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг айж цочирдуулахаар мэдээлэл их гарлаа шүү дээ. Тиймээс энэ асуудалд аль аль талаасаа л анхаарах ёстой. Ураны асуудал өөрөө их эмзэг. Тэр дундаа уранаар үй олноор хөнөөх зэвсэг ч үйлдвэрлэх боломжтой учраас тодорхой хяналтад байх ёстой. Нэг зүйлийг хэлэхэд, уран юм уу цацраг идэвхт бодис, цөмийн технологи бол гадны орнуудад асар өндөр төвшинд хөгжчихсөн шүү дээ.

Цөмийн технологийг ашиглахгүй салбар гэж байхгүй болсон. Нарийн яривал эмнэлгийн бүх тоног төхөөрөмж цөмийн технологи, цацраг идэвхт бодисын үр дүнд ажиллаж байна. Гэтэл бид яг энэ багаж хэрэгслийг гаднаас л авч байгаа шүү дээ. Хятадаас авдаг байснаа болиод одоо Өмнөд Солонгосоос авч байгаа юм билээ. Тийм учраас улс орны хөгжлийг цөмийн технологигүйгээр авч үзэх боломжгүй л юм билээ. Тиймээс энэ асуудалд хаана хаанаа анхаарал хандуулж ажиллах ёстой. Би мэргэжлийн байгууллагуудад нь ч хэлсэн. “Үнэхээр хүн, малд хортой юм бол наадхаа зогсоо, үгүй бол төрийн бодлогыг ард иргэдэд хэлж ойлгуул” гэж хэлсэн. 

-Танай аймгийн ИТХ “дажин”-тай байгаа. Гэтэл зарим аймаг одоо болтол Засаг дарга ч үгүй байна л даа. Яг ийм засаглалын тогтворгүй байдалд та хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ? 

-Дорноговь аймгийн ИТХ нь 2013 оны ажлыг нь авч дүгнээд 2014 оныхоо төсвийг хэлэлцэж байх явцдаа Засаг даргынхаа ажлыг тааруу байна гэж дүгнэсэн байна лээ. Бас хэд, хэдэн шалтгаан байгаа учраас Засаг даргаа чөлөөлөх асуудлыг шийдээч гэдэг хүсэлтийг Ерөнхий сайдад өгчихөөд байгаа юм билээ.

Яахав энэ бол байх л асуудал. Аймгийн ИТХ Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцээд шийдсэн л юм билээ. ИТХ нь өөрөө Засаг даргадаа өгсөн үүрэг даалгавраа шалгаад ингэж дүгнэсэн гэж ойлгосон. Нэгэнт аймгийн ИТХ нь Засаг даргадаа итгэл хүлээлгэх боломжгүй гэж байгаа бол Ерөнхий сайд хуулийнхаа дагуу асуудлыг шийдэх байх. 

-Аймаг, орон нутаг толгойлж байсан хүний хувьд хэд, хэдэн аймаг Засаг даргагүй байгааг юу гэж дүгнэх вэ. Орон нутгийн төсвөөс авахуулаад нэн шаардлагатай асуудлуудыг шийдэх нь бүү хэл Засаг дарга нь сураггүй байхад орон нутагт ер нь ямар байдал үүсэх бол? 

Аймаг сум удирдлагагүй нэг хэсэг байтугай нэг өдрийг өнгөрөөхөд ч төсөөлөхийн аргагүй бэрх шээл л дээ.

-Аймаг сум удирдлагагүй нэг хэсэг байтугай нэг өдрийг өнгөрөөхөд ч төсөөлөхийн аргагүй бэрхшээл л дээ. Тийм учраас бид энэ асуудалд хаана, хаанаа анхаарах ёстой. Тэр дундаа Ерөнхий сайд онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх учиртай. Ерөнхий сайдад бид удаа дараа асуулга тавьж, ярьж байхад “Надаас шалтгаалаад байгаа юмгүй, орон нутгийн иргэдийн хурал нь өөрөө асуудлаа шийдэж чадахгүй байна” гэсэн юм яриад байгаа.

Энэ бол ерөөсөө тогтолцооны гажиг юм. Сонгууль болоод хоёр жилийн нүүр үзэж байхад Засгийн газар аймаг, сум удирдах бүрэлдэхүүнийг шийдээгүй байна гэдэг тун харамсалтай. Ер нь орон нутагт өвөлжилтийн бэлтгэл, дараа оныхоо төсөв төлөвлөгөөг хэлэлцэх бэлтгэл ажил, тухайн орон нутгийн хөгжил дэвшлийн асуудал гээд үнэхээр цаг хугацаа алдаж болохгүй үед орон нутаг эзэнгүйдэж байна шүү дээ. Үүнийг нэн даруй шийдэх ёстой. 

-Засгийн газрын тэргүүний ярианаас үзэхэд, энэ эмх замбараагүй байдлыг ойрын хугацаанд шийдэх боломж байх шиг байна уу? 

-ЗГХЭГ-ын дарга энэ асуудлаа шийдэх болов уу л гэж найдаж байна. Гэхдээ тухайн аймгийн ИТХ дээр ямар нөхцөл байдал үүсчихээд байгаа, ямар хүнийг оруулж ирээд байна вэ гэх мэт тодорхой асуудлыг нарийвчлан мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан аймаг, орон нутгийг нэг ч өдөр удирдлагагүй орхиж болохгүй ээ. 

-Төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Ямар нэгэн асуудлаар тухайлан ярилцав уу эсвэл албан уулзалт болоод өнгөрөв үү? 

-Өнгөрсөн хугацаан дахь алдаа оноо, ололт амжилтаа ярихаас гадна цаашид асуудлыг хэрхэн шийдэх, ямар гарц байна гэх зэргээр санал солилцсон. Гэхдээ нэг удаа ингэж уулзаж, санал солилцоод асуудлыг шийдчихнэ гэвэл худлаа. Ер нь санал нийлж байгаа олон асуудал бий. Цаашдаа бид өөрчлөлт, шинэчлэлт хийж, шаардлагатай бол Үндсэн хуулийнхаа зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Тухайлбал, аймаг, сумдад ИТХ нь асуудлаа шийдэж чаддаггүй байдлаас гарахын тулд тогтолцооны алдаагаа засч залруулдаг байх ёстой. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байна. Бараг бүх гишүүн давхар албатай болоод сайд болоод суучихсанаас авахуулаад бүхий л асуудлыг шийдэх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. 

-Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлд дурдсанаар энэ цаг үед хамгийн дарлагдсан ард түмэн бол бизнес эрхлэгчид болж хувирсан. Энэ Засгийн газар бизнес эрхлэгчдийг хэр дэмжиж байх шиг байна вэ? 

-Бизнес эрхлэгчдэд хүсдэг нэг л зүйл байдаг. Аль болох татвар бага байх ёстой гэдэг атлаа хяналт шалгалт их байна гээд байдаг. Гэтэл хянаж шалгахгүй болохоор хортой архи хүртэл үйлдвэрлээд байна шүү дээ. Тийм учраас хэр хэмжээ гэдэг асуудал л байдаг болохоос огт дарамт шахалтгүй, огт татвар төлдөггүй бизнес ч гэж юу байхав. Гэхдээ л ажил олгогчдоо дэмжилгүйгээр бид урагш нэг ч алхахгүй. Ер нь бүгдээрээ хуулийн хүрээнд л ажиллаж амьдаръя. Ялангуяа хуулийн засаглал тогтооё. Хэн нэгэн нам, эсвэл удирдагчийн засаглал гэж байж болохгүй. Шударга, бүгдээрээ хуулийн өмнө эрх тэгш байж чадвал хуулийн засаглал тогтож байгаа нь тэр. 

-Манай улсад хуулийн засаглал байхгүй гэж та хэлэх гээд байна уу? 

-Өнөөдөр хууль, хяналтын байгууллагуудыг хүмүүс шүүмжилж байна шүү дээ. Шударга биш байна. Хэн нэгэн төр барьж байгаа нам, удирдагчийн эрхшээлд орж байна. Энэ болгоныг цэгцлэх л шаардлагатай байгаа юм. Ер нь аливаа улс орон хуулиа хэрэгжүүлдэг, хүн бүхэнд тэгш үйлчилж л байвал тэр ухаалаг төр. Үүнийг дагаж улс орон хөгжих учиртай юм.

Тэгэх гүйгээр хээл хахууль, авлига, танил тал гэх мэт маш олон асуудал хэм жээнээсээ хэтэрчихээд байгаа энэ үед улс орны эрүүл хөгжлийн тухай шударга, ухаалаг төрийн тухай яриад ч хэрэггүй. Үндсэн хуулиа хэрэгжүүлж эхлээд нэг нийгмийн бай гууллаас нөгөөд шилжсэн цаг үеэс хойш 20 гаруй жил өнгөрчихлөө. Өнгөрсөн хугацаан дахь алдаа, оноон доо тулгуурлаад богино хуга цаанд хөгжил дэвшил авчрах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

-Алдаа оноогоо дэнслэх тухай ярьж байгаа энэ мөчид тулгамдсан асуудлыг нь шийдэхгүй орхиод байгаа салбар гэж байна уу таныхаар. Эрүүл мэнд, боловсролын салбар уначихлаа л гээд байдаг. Үнэхээр ч зарим тохиолдолд энэ салбар орхигдчихжээ гэж бодох үе гардаг. Энэ дүгнэлттэй та санал нийлэх үү? 

-Маш бодитой дүгнэлтүүдийг хэлж байна. Боловсрол, эрүүл мэн дийн салбар орхигдсон. Энэ салбарт шинэчлэл өөрчлөлт хийх цаг болсон байхгүй юу. Энэ салбарууд маш чухал л даа. Эдийн засаг уруудаж, улс эх орон хямарч болно. Гэтэл боловсрол олгох ажил, хойч үеэ хүмүүжил, боловсролтой хүн болгож бэлтгэж чадахгүй байгаа явдал өөрөө хамгийн харамсмаар зүйл юм.

Боловсролын салбарыг бид дампууруулж огтхон ч болохгүй. Тийм учраас өнөөдөр боловсролын салбарыг бизнес болгоод 100 гаруй их, дээд сургуультай болсон байна. 5-6 сая хүн амтай улсад 1-2 дээд сургууль төрийнхөө бодлогын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байхад манайх хүн амын тоо нь хэд дахин бага атлаа хэд дахин олон тооны сургуультай болчихсон.

Хүн болгон боловсролын салбарын мэргэжилтэн биш учраас хүн бүр тэр дундаа эцэг эхчүүд энэ салбарыг ойлгохгүй байгаа үед зөв авч явж, зөв жолоодохгүй бол маш том гажуудал үүсч байна шүү дээ. Худалч хүнд их, дээд сургууль төгсч байгаа хүн бичиг үсэггүй төгсчих гээд байна. Үнэндээ дээд боловсролын салбар ганцхан л шалгууртай байна. Тэр нь төлбөрөө төлөх. Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын тог тол цоог нэн яаралтай засч залруулахгүй бол айхтар их гажиг руу яваад байна гэж харагдаж байна.

Дээр үед бол бид сургууль төгсөхдөө улаан шугамаар орох эсэхээ мэддэг, тэр шугамыг мөнгөөр эсвэл хэн нэгэн албан тушаалтан дээш, доош болгодоггүй. Үүний дүнд 10 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр их, дээд сургуульд оюутан болж ордог байлаа шүү дээ. Энэ тогтолцоог бид сайжруулахаар юм хийгээд байна гээд байгаа боловч их, дээд сургууль төгсч байгаа хүмүүс бодит байдал дээр хариуцлагагүйн зудад нэрвэгдээд хүнд байдалд орчихсон байна.

Дунд сургууль төгссөн хүн бүр хүсвэл их, дээд сургуульд орж болдог болчихсон. Их, дээд сургуулийн багш нартай уулзаад ярихад хэлж байна шүү дээ “Ерөнхий боловсролын дунд сургуулиасаа бичиг үсэггүй орж ирсэн хүнийг бид яах юм бэ” гэж. Ингэж нэг юм төгслөө гэхэд хавтгайдаа ажлын байргүй байна. Тэгсэн мөртлөө “Би тийм мэргэжилтэй хүн” гээд яваад байдаг. Тухайн салбартаа ажиллах чадваргүй. Харин зарим нь өөрсдийгөө мэдэж байх жишээтэй.

Эцэг эх нь ажилд оруулах гээд хөтлөөд ирэхээр зугтаачихаж байна. Яахав “Би энэ ажлыг хийж чадахгүй” гэдгээ мэдэж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ гажгийг маш богино хугацаанд маш бага хөрөнгө хүч зарцуулж, шийдвэрлэхгүй бол цаашид даамжирч мэдэхээр байна. Ер нь улс орныг хэн аврах вэ гэвэл ухаалаг хүн. Өөр хэн ч биш. 

-Энэ байдал юунаас эхтэй юм бэ. Салбар бүр дампуу байдалтай байгааг юутай холбож тайлбарлах вэ? 

-Ерөөсөө л улс төрөөс эхтэй. Ядаж л эрүүл мэндийн салбараа улс төрөөс ангид байлгаж байж төрийн үйлчилгээг явуулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол гадны улс орноос хүмүүс ирээд орон зай олж харчихаад эрүүл мэндийн салбарт ажиллаад байна шүү дээ. Монгол иргэдийн эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гадагшаа урсчихаж байна. Үүнийг тогтоох хэрэг тэй.

Эрүүл мэндийн салбарт энэ мэт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай асуудал байна. Хэдэн том эмнэлэг барьж байгаа нь энэ гээд гацаанд оруулчихсан. Үүнд Засгийн газар маш их буруутай гэж ойлгож байгаа. Нэг сайхан эмнэлэг барьж байтал нэг дарга, сайд нь орж ирээд “Захиргааны барилга болгоно, манай салбарт эмнэлэг хэрэггүй” гэчихдэг. Тэр салбарт эмнэлэг хэрэггүй байж болно. Тэгвэл ард түмэнд хүлээлгээд өгчих л дөө. Тэдэнд эмнэлэг хэрэгтэй байна шүү дээ. 

-Яриад л байдаг. Тэр, энэ салбарт ийм, тийм өөрчлөлт шинэчлэл хийе гээд. Бодит байдал дээр биеллээ олдоггүй нь юутай холбоотой юм бэ. Ярьж байгаагаа хийхгүй байна уу, эсвэл хийгээд эхлэхээр хаа нэгтээ очоод гацчихаад байна уу? 

-Аль, аль нь л байх шиг байна. Гацаа ч үүсч л байна. Гэхдээ энд нэг л зүйл байна. Дэндүү цөөн хүн амтай атлаа дэндүү олон засаг захиргааны нэгжтэй, жижиг улс оронд улстөржилт утгаа алдчихаад байна. Талцал хуваагдал, улстөржилт хэтрээд зарим салбар, аж ахуйн нэгжийг ажиллах боломжгүй болтол нь дампууруулж байна шүү дээ. Мэргэжлийн, дадаж тушрлагажсан төрийн албан хаагчдыг салбар, аж ахуйн нэгж, сургуулийн захирлуудыг, эмнэлгийн эмч нарыг хүртэл зүгээр байлгахгүй байна.

Дөрвөн жил хүрэхтэй үгүйтэй болоод л орон нутаг, УИХ-ын сонгууль болчихдог. Тэгээд л сонгуулийн үр дүнгээр баахан хүмүүсийг халж, сэлгэдэг. Монголын төр маш их хөрөнгө хүч гаргаж байж бэлтгэсэн капиталын гар, хөлийг тайраад хэн нэгэн зүгээр л нэг нам дагаж бялдуучлагчдад мэргэжлийн өндөр төвшний ажил хариуцуулаад байвал хөгжил дэвшил гэж гарахгүй. 

-Засаг солигдохоор л таны хэлсэнчлэн бүх газарт хөдөлгөөн ордог энэ тогтворгүй байдлыг цаашид хязгаарлах боломж хэр байна вэ? 

-Улс төрийн намууд, шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүс энэ талаар ярилцаж, санаа бодлоо уралдуулж, нэгтгэж байна. Энэ асуудал өмнө нь яригдаж байгаагүйгээр яригдаж байна. Сая Төрийн тэргүүнтэй уулзахад шийд вэр гаргагч, хууль тогтоогчид нэлээд ярьж хэллээ. Тэгэхээр эндээс ойрын хугацаанд тодорхой үр дүн харагдах байх. Тогтолцооны зарим нэг өөрчлөлт гарна гэж найдаж байна. 

-“Ярих нь хийхийн эхлэл” гэдэг. Гэтэл яг ярих болохоороо ярих ёстой хүмүүс нь байхгүй болчихоод байна л даа. Байнгын хороо, чуулганы ирц бүрдэхгүй байхад яаж ярих вэ, тэгээд яаж шийдэх вэ. Бүх гишүүн нь хуралдаа бүрэн суугаад ямар асуудлыг дэмжих эсэхэд бодитоор дүгнэлт хийдэг бол арай өөр байх. Гэтэл ирц нь бүрдэхгүй, нэг нь нөгөөгийнхөө өмнөөс кноп дараад байгаа хүмүүсээс бодитой ажил гарна гэдэгт итгэхэд бэрх байна л даа? 

-Бид энэ асуудлыг ярьж бай на. Чин үнэнийг хэлэхэд, ирц бүрдээгүйгээс болоод олон байнгын хороо, ажлын хэсэг, чуулган хүртэл дор хаяж цагаар хоцорч байж ажил эхэлдэг л дээ. Би үүнийг ойлгодоггүй юм. Энэ 76 тал, талаасаа бүрдсэн. Зарим нь жагсаалтаар орж ирсэн. Тойрогт өрсөлдөж, хамаг л хөрөнгө хүчээ зарж байж УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагад орж ирсэн улс шүү дээ. Тэгсэн атлаа энэ ажлаа хийхгүй өөр юу хийгээд байдгийг би сайн ойлгодоггүй юм. Миний ухаан хүрэхгүй юм билээ.