АН-ын генсек СЕХ-нд хандана
АН-ын генсек Ц.Оюундарь СЕХ-нд хандахаар болжээ. Тодруулбал УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намаас Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар нэр дэвшсэн.
Харин МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ялж гишүүний тангаргаа өргөөд байгаа бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд маргаантай байсан Увс аймгийн сонгуулийн хэрэг шүүхээр эцэслэгдсэн.
Гэвч шүүхээс тус маргааныг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ эцэслэн шийдэх ёстой гэсэн шийдвэрийг гаргаад байсан юм. АН-аас нэр дэвшигчид СЕХ-нд өнгөрсөн есдүгээр сарын 13-нд гомдол гаргасан хэдий ч СЕХ-оос одоог болтол энэ асуудалд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
“АН-аас өнөөдөр эсвэл маргааш СЕХ-нд хандаж өргөдөл өгөх гэж байна. Өргөдөл өгөөгүй тохиолдолд СЕХ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй юм байна. Бид өмнө нь дөрөвдүгээр сард СЕХ-нд өргөдөл өгч л байсан. Тухайн үед шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байсан учир тэр өргөдөлд хариу өгөх боломжгүй байсан. Одоо бол шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учир АН-ын зүгээс өргөдлөө өгөх гэж байна” хэмээн АН-ын генсек Ц.Оюундарь ярьжээ.