ҮХАА-н сайд Х.Баттулга
2013.10.03
ҮХАА-н сайд Х.Баттулга АН-ын жигүүрт нэгдэнэ
Ардчилсан намд байгуулагдаад байгаа жигүүрийг УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжихээ илэрхийлээд байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар дэмжихээ илэрхийлсэн бол ҮХАА-н сайд Х.Баттулга энэ жигүүрт нэгдэх гэнэ. Тэрээр ирэх амралтын өдөр АН-ын шинэ жигүүрээс санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүд болоод тус намын жирийн гишүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намд ротацийн шинэчлэл хийх, их хурлыг яаралтай зарлах, хариуцлага алдсан сайд нарыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болсон гэдгийг эх сурвалж хэллээ.