2013.10.31

Ц.Оюундарь СЕХ-той “үзэлцэх” гэнэ

Ардчилсан намын ген­сек Ц.Оюундарь СЕХ-той “үзэлцэнэ” гэнэ. Түүний ингэх болсон шалтгаан нь Ув­сын асуудалтай хол­боо­той аж.

Тодруулбал УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намаас Д.Ням­хүү, Т.Мэндсай­хан нар нэр дэвшсэн. Ха­рин МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ялж гишүүний тан­гар­гаа өр­гөөд байгаа билээ.

Сонгогчдын саналыг авах зорилгоор Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нар Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдсан. Одоо харин СЕХ шийдвэрээ гаргах л үлдээд бай­на хэмээн Д.Нямхүү ярьж байсан юм.

Харин СЕХ одоо болтол шийдвэрээ гаргахгүй байгаа нь Ардчилсан намын генсекийн эгдүүц­лийг хүргэсэн бололтой юм. Өдгөө Ардчилсан намын генсек Ц.Оюундарь гадаадад хурал зөвлөлгөөнд оролцож байгаа. Үүнийгээ дуусгаад СЕХ-той нэгийгээ үзэх нь.