АН-ын 4:11 уулзалт болно
Уламжлалт уулзалт өнөөдөр 11.00 цагт Ардчилсан намын төв байранд зарлагджээ.
2013.10.03

АН-ын 4:11 уулзалт болно

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас сэтгүүлчидтэй 4:11 уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалт уулзалт өнөөдөр 11.00 цагт Ардчилсан намын төв байранд зарлагджээ. Тус хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү, тус намын гишүүн Т.Мэндсайхан нар оролцож, мэдээлэл хийх юм байна.

Ингэхдээ тэд Увсын тойрогтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд Увс аймагт Ардчилсан намаас Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өрсөлдсөн бөгөөд тэд сонгуульд өрсөлдөхдөө хууль зөрчсөн гэх асуудал дэгдсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шат шатны шүүхэд асуудал яригдсаар эцсийн дүндээ Улсын дээд шүүх гомдлыг хянан хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргах ёстой хэмээн үзсэн. Тиймээс энэ асуудлын хүрээнд Увсын тойрогтой холбоотой асуудал хөндөгдөх бололтой.