2013.09.10

52 байршилд дур мэдэн буусан айлуудыг албадан нүүлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зарим орлогч дарга нарт үүрэг өглөө.

Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, явган хүний болон автомашины замын хальтиргаа гулгааг арилгахад онцгой анхаарч, хүн хүч, техник, хэрэгслээ сайтар бэлдэх шаардлагатай.

Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.

Мөн нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон 52 байршилд дур мэдэн хашаа хатгасан, байрласан иргэдийг албадан нүүлгэхээр болов.