Коммунист намыг шүүмжилж дуулсныхаа төлөө ял сонслоо
Вьетнамын дуучин Ву Ан Бин, Во Мин Три нар Коммунист намынхаа бодлогыг шүүмжилсэн утгатай дуу зохиож, дуулсныхаа төлөө ял сонсчээ. Тэднийг 2011 оны сүүлээр баривчилж, зургаа болон дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байна.
Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газруудын асуудлыг шийдэх тал дээр вьетнамчууд БНХАУ-ыг аялдан дагасан арга барилаар хандаж байгааг дуундаа өгүүлсэн байна. Тэдний зохиосон дуунууд ихэвчлэн залуусыг уриалан дуудсан, улс төрийн хэргээр ял эдэлж буй хүмүүсийг суллахыг шаардсан өнгө аястай байсан нь ийн ял сонсоход хүрсэн байна. Ву Ан Бин, Во Мин Три нар дуугаа хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг "Эх оронч залуучууд" нэртэй сөрөг хүчний байгууллагын сайт дээр байршуулдаг байжээ.
Уран бүтээлчдийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорих ял өгөөд буйг "Amnesty International" байгууллагынхан эсэргүүцэж, энэ хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг хүсч байгаа аж.
Vo Minh Tri буюу Viet Khang хэмээх уран бүтээлийн нэртэй энэхүү залуу дууны үгнийхээ төлөө 4 жил шоронд хоригдох болж байна.
Энэхүү шоронд хорих шийтгэлийг эсэргүүцсэн вьетнам иргэд