2013.09.04

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна.

Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд, Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд, Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд хамрагдах юм.  

Сургалтын нэгдүгээр хэсгийг БГД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, гуравдугаар хэсгийг НД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Д.Байгаль нар ахлан ажиллана.