Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.08.22

Хаягийн зөрчилтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүчингүй болгоно

Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл гэрийн хаягаар торгуулийн хуудас нь очдог шинэ журам мөрдөгдөж байгаа. Уг журмыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудал нь хаягийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч юм.Тиймээс цаашид хаягийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх асуудлыг хэлэлцлээ.

Хотын дарга Э.Бат-Үүл: Өнгөрсөн намар замын арга хэмжээ авч байхад хаягийн бүртгэлгүй дугаар маш их байсан. Хаягийн бүртгэлгүй, хууль зөрчөөд явж байгаа бол дүрмээ зөрчихгүй байх хэрэгтэй.

Дүрмээ зөрчөөд баригдсан бол асуудалгүй болсон. Тиймд энэ захирамжид хаягийн бүртгэлгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн дугаарыг хурааж авах асуудлыг оруулахаар ярьж байна гэлээ.

Хаягийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлтэй хатуу тэмцэх хэрэгтэйг хотын дарга санууллаа.

Мөн цаашид хаягийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлтэй хатуу тэмцэх хэрэгтэйг хотын дарга сануулсан. Тиймээс тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлээгүй зөрчлөө арилгаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Хэрэв хаягийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаад дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй иргэнд хариуцлага тооцох юм.