2025.07.02
Б.Уянга: "Алт-3" аяныг яаралтай хэрэгжүүлж чадвал нүүрснээс алдсан орлогоо нөхөх боломжтой
Монголын эдийн засгийн гол эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрсний үнэ унасаар байгаа. Энэ эгзэгтэй цаг үед " Алт 3" хөтөлбөрийг сэргээх УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байна. 2010 оноос хойш 4 жил алттай холбоотой хайгуулын ажил уначихсан, бүүр хориглогдсон. Өнөөдрийг хүртэл хайгуулын ажил сайн сэргэж чадахгүй, дараагийнхаа ордоо бэлдэж чадахгүй байгаа. Харин "Алт-3" хөтөлбөр тусгай хэрэгцээнд авчихсан, тусгай хамгаалалтад буй, олборлоход бэлэн ордуудыгаа хөдөлгөе гэсэн агуулгаар өрнөх гэж байна.
Одоогийн "алт 3" аянтай холбоотой тогтоол төсөв дагаад орж ирсэн. Тогтоолд ордуудын нэрийг тодорхой заагаагүй байна. Гэхдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэлд дандаа үндсэн ордуудыг ярьж байна. Энэ нь шороон ордтой зүйрлэшгүйгээр янз бүрийн газар хөндөгдөх байдал, усны хэрэглээ нь харьцангуй бага. Бас усаа дахин хэрэглэх байдлаар үйлдвэр нь явах ёстой. Үүн дээр аймаг болон сумдын ЗДТГ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, агентлаг нь тал талаасаа хариуцлагаа нэхээд явж чадвал хариуцлагатай уул уурхай тогтчихно.
УИХ-аас "алт-3" аяны тогтоол гараад, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.3-ын дагуу Их хурал руу дахин орж ирээд зөвшөөрөл авах юм. Удахгүй хаврын чуулган өндөрлөх гэж байна. Иймээс үүн дээр цаг хугацаа алдаж магадгүй харагдаж байгаа. Уг нь хаврын чуулганаар энэ асуудлыг шийдэж "Алт-3" аяныг яаралтай хэрэгжүүлж чадвал нүүрснээс алдсан орлогоо нөхөх боломжтой. Эдийн засагт үр ашигтай

Сэтгүүлч