Төмөр замын хөгжлийн талаар хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.08.21

Төмөр замын хөгжлийн талаар хэлэлцэнэ

“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд болно.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Дамжин өнгөрөх тээвэр, ложистикийн бодлого тодорхойлох Ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британийн Кэмбрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо уг арга хэмжээг хамтран зохион байгуулах аж.

Монгол Улсын газарзүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто болон агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн нэгдсэн ложистик сүлжээ бий болгох,

Монголын төмөр замын хөгжлийн чиг хандлагыг хөрш хоёр улсын төмөр замын төслүүдтэй уялдуулан хэлэлцэнэ.

нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улсын тээвэр, ложистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн асуудал”,

“Монголын гео орон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал, сорилтууд”зэрэг сэдвээр гадаад, дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьж, Монголын төмөр замын хөгжлийн чиг хандлагыг хөрш хоёр улсын төмөр замын төслүүдтэй уялдуулан хэлэлцэх юм байна.