УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.07.30

Авто замын ажлыг хугацаанд нь хийхийг санууллаа

Долоо хоног бүрийн даваа гаригт явагддаг бүтээн байгуулалтын цагийг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалж, яамд агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож, бүтээн байгуулалтын салбарт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа болон ямар асуудал тулгарч буй талаар мэдээлэл хийлээ.

Монгол улсын Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг дэвшүүлсэн. Гэсэн ч Баянхонгор, Дорноговийн замаас бусад замын ажил товлосон хугацаанаасаа хоцорч байна.

Бондын мөнгөөр эхэлсэн ажлуудаа хугацаанд нь амжуулж хийх хэрэгтэй гэв.

Шадар сайд Д.Тэрбишдагва хэлэхдээ, Бондын мөнгөн дээр миний хувьд санаа зовж байгаа. Бүх салбаруудад ийм байна. Бондын мөнгөөр эхэлсэн ажлуудаа хугацаанд нь амжуулж хийх хэрэгтэй. Сар бүр, өдөр болгон хойшлох юм бол ирэх он руу орно. Тухайлбал замын ажлыг өвөл хийх боломжгүй гэлээ.

Замын компаниуд замаа хурдан хугацаанд, чанартай барихыг төр засаг төдийгүй олон нийт шаардаж байна.