Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж
2013.06.12

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Дэлхий дахинд шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж байгаа сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай, анагаах ухаан, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт цацрагийн үүсгүүрийн хэрэглээ жилээс жилд өсч нэмэгдэж байна.

Ард иргэд болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, цөмийн болон цацрагын аливаа болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нар гарын үсэг зурлаа.