Хятад улсын эдийн засаг & Барилгын салбар
Еagle телевизийн "Тоон тойм" нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа
Эдийн засгийн Тоймч М.Мөнхжаргал:
Хятад улсад орон сууцны зах зээл буурч байгаа нь манай улсын голлох төмрийн экспортын болоод бусад томоохон экспортыг бууруулах эрсдэл байгааг эдийн засагчид хэлж байна.
"Мандал женерал даатгал”-ын ерөнхийлөгч, Эдийн засагч Ө.Ганзориг:
Хятадын эдийн засаг өсч байгаа нь улам их бараа бүтээгдэхүүн хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Энэ нь Монголын эдийн засагт сайнаар нөлөөлнө. Зарим секторын хувьд эрсдэл байгаа жишээлбэл орон сууцны үнийн ханш хөөрөгдсөн гэж хятадын засгийн газар үзээд орон сууцны зах зээлд шат дараалсан арга хэмжээ авахаар төлөвлөсөн.
Манай улсын эдийн засаг өнгөрсөн онуудад 12.3 хувиар өссөн нь дэлхийд толгой цохиж байгаа үзүүлэлт.
Үүний дагуу орон сууцны эрэлт харьцангүй буурч магадгүй. Учир нь хятадын орон сууцны эрэлтийн тодорхой хувийг гурав дахь, дөрөв дэх орон сууцаа авч байгаа хүмүүс бүрдүүлдэг.
Орон сууцыг ашиг олох зорилгоор худалдан авч байгаа хүмүүс үнийг өсөлтийг бий болгодог. Үүнийг хязгаарлах юм бол орон сууцны зах зээл хумигдаж өсөлт буурна. Үүнээс болж барилгын салбарт ашиглагддаг төмөр боловсруулахад шаардлагатай коксжих нүүрсний эрэлт буурч магадгүй эрсдэл харагдаж байна.
Тоймч Ц.Ганзориг:
Манай улсын эдийн засаг өнгөрсөн онуудад 12.3 хувиар өссөн нь дэлхийд толгой цохиж байгаа үзүүлэлт. Хятад улсын инфляци ямар түвшинд байна вэ?
Тоймч М.Мөнхжаргал:
Хятад улсын инфляци 2012 оны байдлаар 6.5 хувьд хүрч, тухайн үед инфляцийн түвшинг тогтворжуулахгүй бол улс төрийн нөхцөл байдлыг үймүүлэх, үймээн самуун гарах эрсдэл байгаа шинжээчид анхааруулсан.
Тиймээс Хятад улсын эрх баригчид инфляцийг бууруулах арга хэмжээг өнгөрсөн жилүүдэд тогтмол авч үр дүнд нь өнөөдрийн байдлаар гурван хувьтай тогтворжсон. Энэ нь улсын хувьд хэвийн үзүүлэлт боловч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид голлон нөлөөлж байгаа.
Хятад улсын Голлох импортын бүтээгдэхүүний инфляцийн түвшин манай улсад харьцангүй өндөр өртгөөр шингэж орж ирж байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Эдийн засагч Ө.Ганзориг:
Монгол руу импортоор орж ирдэг тэр дундаа барилгын түүхий эдийн материалын үнийн өсөлт өндөр буюу хамгийн багаар 8-10 хувьтай гэсэн мэдээлэл бий. Монголын улсын инфляцийн сагс хүнсэнд тэр дундаа маханд тулгуурласан. Энэ сагс өнөөдөр монгол улсын хүн амын худалдан авах чадварыг харуулдаг.
Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт
Таван жилийн дараа амьжиргааны түвшин энэ сагсаар төлөөлөгдөхгүй сагсанд өөр зүйл орж ирэх юм. Жишээ нь орон сууцны үнэ. Тэгэхээр энэ зүйлийг сагсанд тусгаж инфляцийг тогтворжуулах ажлыг монгол банкны зүгээс явуулж эхлэх хэрэгтэй.
Одоо хэрэгжүүлж буй хөтөлбөр нь монголын хүн амын амжиргааны түвшинд таарсан бодлого. Одоогоор Монголын хүн ам гадны улс оронтой харьцуулахад харьцангүй ядуу гэсэн ангилалд багтахгүй болов уу гэсэн бодолтой байна. Харин үнэ тогтворжуулах хөтөлбөр нь зөвхөн махны үнийг тогтворжууллаа гээд зогсохгүй байх гэж найдаж байна.
Тоймч М.Мөнхжаргал:
Хятад болон Орос зэрэг хөрш орны эдийн засгаас хамааралтай биш өөрийн гэсэн эдийн засгийн тогтвортой бодлогыг бий болгохын тулд засгийн газар болон монгол банк хамтран хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах үндсэн суурийн төрийн зүгээс хийх үүрэг даалгавар оногдож байна гэдгийг эдийн засагчид анхаарууллаа.