Түүхийгээр нь экспортлохыг зогсоох ёстой
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд
2013.05.28

Түүхийгээр нь экспортлохыг зогсоох ёстой

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн асуудлаар Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболдын байр суурийг сонирхлоо.

-Экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг өндөр тогтоож, түүнээс татвар авч байгаа нь бодитой биш хэмээн компаниуд үзэж байгаа.

Экспортын үнэ тэртэй, тэргүй боловсруулсан, боловсруулаагүй үнээр дэлхийн жишиг үнээр зохицуулагдаад явж байгаа. Гэхдээ миний бодлоор манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь ингэж их гаргаж, дураар нь байлгаж болохгүй. Би үүний эсрэг байдаг. Олон жилийн өмнө ч зогсоох шаардлагатай гэж хэлдэг байсан. Одоо ч тэр хэвээрээ.   

-Төмрийн хүдэр, нүүрс, жоншны компаниуд өнөөдөр зогсолтын байдалтай байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр төсөвт орлого оруулж байгаа?

Жоншны тухайд яривал, манай улс жонш олборлолтын олон жилийн түүхтэй, гэрээ хэлэлцээр хийдэг газар нь хоёрхон улс байдаг. Одоо Хятад доогуур үнээр авах сонирхолтой буйгаас болж Бор-өндөрийн

Бор-Өндөрийн уурхай

үйлдвэр зогссон. Энэ нэг их асуудал биш. Компаниуд бүтээгдэхүүн экспортлоод байгаа нь хэдхэн хүнд л ашигтай байгаа шүү дээ. Бүх нийтэд хамаатай биш. Тэгэхээр жишиг үнэ, татварын асуудал номер нэг проблем биш.

Харин түүхийгээр нь гаргахгүй байх талаар бодлогоо барих ёстой. Төрийн бодлого тийшээ л чиглэж байгаа байх гэж бодож байна. Боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргавал бидэнд л ашигтай. Татварын дарамт гээд байгаа нь хэдхэн хүний л эрх ашиг.

Манай төмрийн хүдэр нүүрс гаргаж байгаа хэдхэн газрууд байгаа. татварыг авах хэрэгтэй шүү дээ. Тэнд ажиллаж буй 200,300 хүний эрх ашиг чухал уу, 3 сая хүний эрх ашиг чухал уу гэдгийг бодох хэрэгтэй.

Нүүрсний үнийг шийднэ гээд байгаа нь ганцхан Саутгоби сэндс компаний л асуудлыг шийдэж байгаа хэрэг шүү дээ.