2024.05.28
БИРЖ ДЭХ ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХОЁРДАХЬ АРИЛЖАА МАРГААШ ЯВАГДАНА
Өнгөрсөн сараас Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг арилжаалж эхэлсэн. Анхны арилжаагаар Эрдэнэт Үйлдвэр-ийн 3000 тонн зэсийн баяжмалыг амжилттай арилжаалж, АНУ-ын компани худалдан авсан.
Баяжмалыг биржээр арилжсанаар шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 500 гаруй мянган ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлэв.
Биржийн 2 дахь арилжааг маргааш буюу 2024.05.28-ны өдөр хийхээр товлосон. Одоогоор уг арилжаанд оролцохоор БНХАУ, АНУ, БНСУ-ын компаниуд бүртгүүлээд байна. Хүлээлтэд хүрсэн арилжаа болно гэж итгэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn