Б.Тэлмүүн: Сангийн яам жишиг үнийн асуудлыг судалж байгаа
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүн
2013.05.22

Б.Тэлмүүн: Сангийн яам жишиг үнийн асуудлыг судалж байгаа

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүнтэй цахим тайлан төлөлт болон бизнесийн орчны талаар ярилцлаа.  

-Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг хэрхэн тооцож байна вэ. Аргачлалын ямар эх сурвалжийг үндэслэн гаргаж байгаа юм?

Жишиг үнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахын тулд хэрэглэж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох аргачлалтай холбоотой асуудлыг зохицуулсан байдаг. Хуулийн дагуу борлуулалтын үнэлгээгээр төлбөрөө авна гэдэг. Харин үнэлгээг тооцохдоо ижил төстэй бүтээгдэхүүний үнэ олон улсын хэмжээнд зарладаг биржийн жишиг үнээр суурь болгож авдаг мөн,  засгийн газрын тогтоолын дагуу биржийн үнээр тооцдог.

Татварын ерөнхий хуулиар татвар тооцох аргачлалыг Татварын ерөнхий газрын дарга баталдаг. ТЕГ-ын баталсан аргачлалын дагуу төлбөр ногдуулж, жишиг үнийг тогтоох аргачлалыг гаргадаг.

-Нүүрс, төмөр, жоншны жишиг үнийн асуудал Засгийн газар болон компаниуд хооронд их маргаантай байдаг. Тээврийн үнийг хасч тооцоё, эсвэл Энэтхэг, Австралийн жишиг үнийг харья гэдэг. Танайхаас энэ тал дээр ямар бодлого барих вэ, аргачлалаа өөрчлөх боломжтой юу?

Энэ талаар бид ажиллаж байгаа.