Д.Амгалан: Тээврийн зардлыг хасч тооцвол жишиг үнэ бодит гарна
“Монголчехметаль” ХХК нь 1979 онд Монгол Чехословак улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдаж, 1980 оноос үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Жилдээ 140 орчим мянган тонн хайлуур жоншны хүдэр олборлож, үүнээс 30-40 мянган тонн бүхэллэг жонш гаргаж Орос, Украйн улсад экспортолж байгаа.
Тус компаний дэд захирал Д.Амгалантай жоншны салбарын өнөөгийн байдал болон, жоншны экспортын жишиг үнийн асуудлаар ярилцлаа.
-Жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөрийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Хамгийн том үйлдвэр ийм байдалд хүрч байгаа гэж бодохоор танай байгууллага ямар байдалтай байна вэ.
Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал жоншны экспортын жишиг үнэтэй холбоотой. Мөн гадаад худалдан авагчид илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой болсон. Хоёрдугаарт жишиг үнэ тогтоож байгаа нь үйлдвэрлэлийн эдийн засагт нэлээн их дарамт болсон.
Манай улсад 14 баяжуулах үйлдвэр ажиллаж байгаагийн дотор толгойлогч үйлдвэр Монголросцветмет нэгдэл юм. Түүний харьяа Бор-Өндөрийн үйлдвэр бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор өнгөрсөн хоёр сараас эхлэн үйл ажиллагаа зогсоосон. Хамгийн том үйлдвэр ийм байхад бусад жижиг үйлдвэрийн борлуулалт хялбар биш байгаа нь ойлгомжтой.
Манай улс жонш олборлолтоор дэлхийд гуравт орж, улс орны эдийн засагт зохих хэмжээний үр ашгаа өгдөг. Гэсэн ч жишиг үнэ болон бусад зах зээлийн байдлаас болж энэ салбар цаашид яах эсэх нь сэтгэл өвтгөж байна.
-Яагаад ийм байдалд хүрчих вэ. Тэргүүлэгч нөгөө хоёр улсын нөхцөл байдал ямар байдаг вэ?
Жонш олборлолтоор тэргүүлж буй гурван улс бол Хятад, Мексик, Монгол. Гэтэл Хятадын хайлуур жоншны агуулга 70 хувь, Мексик 68, манайх39 хувьтай. Ийм хувьтай хүдрийг 80-85 хувьтай болгож, боловсруулж гаргахад аль нь их хөрөнгө хүч гаргахаар байгаа нь
Дэлхий дээр хайлуур жоншны 500 сая тонн нөөц байгаагаас 220 сая тонн нь баталгаатай нөөц юм.
ойлгомжтой. Хятадын 70 хувь, Мексикийн 68 хувьд асуудалгүй. Харин манай 39 хувийн хүдрийг 80 хувьд хүргэхэд зардал их ордог. Ийм байхад Хятадын Мексик, Америкийн буланд нийлүүлж байгаа тэр үнээр жишиг, үнэ тогтоогоод байгаа нь ерөөсөө тохирохгүй.
Өөрөөр хэлбэл Америкийн үнийг авчраад Наушик, Эрээний боомт дээр жоншоо өгч байгаа манай хүмүүст тулгахаар бид байх ёстой үнээсээ өндөр үнэ төлж, ашиг муутай ажиллаж байна гэсэн үг. Тэгээд л үйлдвэрүүд зогсоод байгаа юм.
-Тэгэхээр асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлье л дээ. Таны санал?
Заавал жишиг үнэ байна гэвэл портын/БООМТ/ үнээс тээврийн зардлыг, тухайлбал Эрээнд борлуулж байгаа манай нөхцөлд Номхон далайгаас Америк хүртэлх тээврийн үнийг хасаад тооцвол нэлээн боломжтой. Гэхдээ албан ёсоор жоншинд үнэ тогтоодоггүй. Хятадын жоншыг Америк, Өмнөд Африкт нийлүүлж байгаа үнэтэй жишиж харьцуулж, шууд хэрэглэж болохгүй.
-Жоншны жишиг үнэ ямар байгаа вэ?
Одоогийн байдлаар 75 хувийн агууламжтай жоншыг 192 ам.доллараар жишиг үнэ тогтоосон. Харин 130-аад доллар байвал бодит үнэд нийцнэ гэсэн саналтай байна. Манай орон далайд гарцгүй мөртлөө дэлхийд
Жоншны нийт хэрэглээний 50 хувь Хятадад ногдож байна
нэгдүгээрт ордог Хятадтай шууд өрсөлдөөд жоншоо тийм өндөр үнээр гаргах боломжгүй. Худалдан авагчдын аманд орж харьцангүй хямд үнээр гаргаж байгаа. Өөр арга зам байхгүй. Орос, Хятадын хоёр том зах зээлийн дунд алийг нь ч давж чадахгүй. Хятадыг шууд давж гуравдагч зах зээлд хүрэхэд хэцүү. Энэ бүх бэрхшээлийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй.
-Экспортлогчдын холбоогоор дамжуулж яаманд санал өгсөн үү?
Хэд хэдэн удаа нийлж саналуудаа хэлсэн. Яамны нөхдүүд судалж байгаа л гэсэн.
Хэрвээ улс үндэслэлтэй үнэ тогтоовол бид тэр үнээр л худалдана. Ер нь бодлогын хүрээнд жоншны салбарт техник технологийн асуудлыг нэгтгэн авч үзэх хэрэгтэй. Учир нь гадаад худалдан авагчид илүү өндөр шатанд баяжиж, боловсрогдсон бүтээгдэхүүн хүсч байхад бид нөгөө л фотоцийн баяжмалаа гаргаад байж болохгүй.
-Дараагийн түвшинд боловсруулахын тулд юуг хийх хэрэгтэй вэ. Төрийн бодлогоор хэрхэн дэмжих вэ?
Төр засгийн зүгээс техник, технологийн туслалцаа хэрэгтэй. Тухайлбал Хятад өөрийнхөө хайлуур жонш олборлох нөхцлөө сүүлийн зургаан жилийн дотор хорь дахин нэмэгдүүлж, хүч чадлыг нь нэмсэн. Жоншны баяжмалыг боловсруулаад цааш нь Ашфтор, кералит, фторт хөнгөн цагаан гэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бид ийшээ л хандаж, хөгжих шаардлагатай. Хэрвээ ингэж чадвал фотоцийн баяжмалаас дөрөв дахин илүү ашиг олно.
Бондын хөрөнгөнөөс цоо шинэ техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлээр өгч, хөгжүүлэх хэрэгтэй. Энэ дэмжлэг ганц компаний үр ашиг бус, улс орны хэмжээнд ашиг авчирна.