Монгол Улс 2024.05.28-ны өдрийн байдлаар 30 сая тонн нүүрс экспортлоод байна
2024.05.29

Монгол Улс 2024.05.28-ны өдрийн байдлаар 30 сая тонн нүүрс экспортлоод байна

Үүний 43% буюу 12.9 сая тонныг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжлаа. Эргэн санахад, 2022 оны төгсгөлд биржийн хуулийг батлуулж, нүүрсний туршилтын арилжааг эхлүүлж байх үед “бүтэхгүй дээ, Ганбаатар чадахгүй ээ” гэсэн эсэргүүцэл, сөрөг мэдээ их явсан. Олон ч хүний ашиг сонирхол хөндөгдсөн учраас дайралтууд хийсэн. Худалдан авагчдаас ч янз бүрийн бойкот ирсэн. Гэсэн ч манай уул уурхайн салбарынхан тууштай байж биржийн арилжааг амжилттай эхлүүлж, үргэлжлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд явж байна.

Төрийн өмчит Эрдэнэс тавантолгой компани маань нүүрсний биржийн арилжаанд манлайлан оролцож, шинээр гэрээ байгуулахгүйгээр биржээр арилжаагаа хийж байгаа.

Энэ бүхний үр дүнд экспортын орлого нэмэгдэж, улсын төсвийн орлого анх удаа төлөвлөснөөс  давж биелсэн. Давсан орлого цалин, тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө болж айл өрхийн хаалгаар орсонд таатай байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn