Үндэсний зөвлөлдөх хороо
2012.07.17
Намууд ажлын хэсгээ байгуулж эхэллээ
АН-ын ҮЗХ-ноос Засгийн газар хамтарч байгуулах боломжтой намуудаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН болон бие даан УИХ-д сонгогдсон гурван гишүүнийг нэрлээд байгаа.
Эдгээрээс бие даагчдаас бусад нь АН-д хамтрах саналаа илэрхийлээд байгаа аж. Уг намууд өчигдөр хуралдаж, хэлэлцээр хийх ажлын хэсгүүдээ байгуулахаар ярилцжээ.
Тухайлбал, ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж сонгуулийн үр дүн, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил болон АН-тай эвсэх асуудлаар санал солилцсон байна.
Мөн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн ч намынхаа байрандаа хуралдаж, эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар АН-тай хэлэлцээр хийх ажлын хэсгээ байгуулахаар ярилцжээ. Дугаар шилжих мөчид МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хуралдаан дуусаагүй байсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдээ тодруулж амжаагүй байв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.