УИХ дахь АН-ын бүлгийг Д.Эрдэнэбат ахлахаар болов.
2012.07.16

УИХ дахь АН-ын бүлгийг Д.Эрдэнэбат ахлахаар болов.

УИХ дахь АН-ын бүлгийн хуучин, шинэ дарга нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Уржигдар тус намын Бүлэг хуралдаад дүрмийн дагуу дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэв- шүүлэхээр шийджээ. Мөн гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргад санал болгосон байна.

Түүнчлэн Ч.Сайханбилэг албан тушаалаа Д.Эрдэнэбатад өгөхөөр болжээ. Ч.Сайханбилэг энэ талаар "Шинэ УИХ бүрдсэн учир Бүлгээ дахин    эмхлэх   талаар    бид хэлэлцлээ. Ингээд санал нэгтэйгээр Д.Эрдэнэбатыг сонгосон. Хүчтэй цөөнхтэй, Парламентын түүхэнд анх удаа гурван Бүлэгтэй ажиллах он жилүүд угтаж буй учир Бүлгийн ахлагчаас ихээхэн ур чадвар шаардана. Та бүхэн дэмжиж ажиллаарай" гэсэн юм. АН-ын бүлэг одоогоор 31 гишүүнтэн байна. Тэднээс зарим зүйл тодрууллаа.

-Засгийн газрыг хэдий хугацаанд эмхлэн байгуулж дуусахбол?

Д.Эрдэнэбат: -Бид аль болох шуурхай ажиллана. Гэхдээ эвлийн Засгийн газар байгуулахад тодорхой хугацаа шаардагдана гэдгийг тооцох учиртай.

-Шинэ Засгийн газарт намуудын харьцаа хэд байх вэ?

-Эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа сонгосны дараа энэ талаар хэлэлцэнэ.

-Хуулийн дагуу Бүлэг бүр нэг дэд даргатай байна. АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад хэнийг дэвшүүлэх бол?

-УИХ-ын даргыг сонгосны дараа энэ асуудлыг шийднэ. Бүлгийн дэд даргыг ч бас үүний дараа тодруулна.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.